Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудал хийгээд үйл ажиллагааны чиглэлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Аймгийн ЗДТГ нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс гэсэн шинэ хэлтэстэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Хэлтсийн үйл ажиллагааны чиг үүргийг товч танилцуулах уу?
-“Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны есдүгээр тогтоол болон аймгийн Засаг даргын захирамж, аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар аймгийн ЗДТГ-ын бүтцэд “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс” нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гэсэн гурван орон тоотойгоор байгуулагдсан. Манай хэлтэс аймгийн хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангах, Засгийн газрын болон Засаг даргын шийдвэрийн биелэлтэд хийх хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудалд чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа илүүтэй чиглүүлж ажиллаж байна. Тухайлбал, бид чиг үүргийнхээ дагуу оны эхэнд аймгийн Засаг даргаар төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаанд явцын болон эцсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийг батлуулж, өнөөдрийн байдлаар төрийн 57 байгууллагад явцын хяналт шинжилгээ үнэлгээг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн. Энэ ажилд 232 албан хаагчийг хамруулсан байна.
-Хяналт шалгалт хийхээс гадна сургаж мэргэшүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?
-Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцооны чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилт, чанарын менежментийн тогтолцооны болон аймгийн эдийн засаг, нийгмийг болон 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор манай хамт олон “Орон нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сургалтыг төрийн 67 байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний багийн 239 албан хаагчдыг хамруулан зохион байгуулсан. Сургалтаар ХШҮ-ийн онол арга зүйг эзэмшүүлж, Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмыг танилцуулснаар дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг 100 хувь буюу “Үр дүнтэй” хэрэгжүүллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн ЗДТГ-ын захиалгаар манай хэлтсээс “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” (Судалгааны арга зүй, аргачлал)” номыг бүтээж, аймгийн хэмжээнд төрийн 83 нэгж, байгууллагын 110 гаруй албан хаагчдад үнэ төлбөргүй хүргүүлсэн. Уг номыг ашигласнаар үр дүнд суурилсан ХШҮ-ний арга зүй болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа шинжилгээний ажил хийх боломж бүрдсэн.
-Ер нь төрийн албан хаагчдад ажлын байрандаа суралцах, судалгаа шинжилгээ хийх боломж ямар байдаг вэ?
-Бүрэн боломжтой. Миний хувьд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу 2016 онд аймгийн ЗДТГ-ын гадаад, дотоод асуудал, эрсдэл ба боломж, аймгийн ЗДТГ-ын ажлын байрны чиг үүргийн шинжилгээ, үйл ажиллагааны “Найдвартай ажиллагааны төвшин”-г тодорхойлох нь, аймгийн хүн амыг “Шугаман хандлагын үнэлгээ”-г ашиглан тооцсон нь, Удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг” судалгаа, төрийн албан хаагчдын хамт олны уур амьсгалыг “Социометрийн арга”-аар тооцоолсон нь зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг нотолгоонд суурилан, шинжлэх ухааны арга, аргачлалаар хийж гүйцэтгэсэн бол 2017 онд манай хамт олон Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, Төрийн захиргааны байгууллагын менежментийн чадамжийн судалгаа, Төрийн захиргааны ажилтан, албан хаагчдын бүтээмжийн судалгаа, Нөхцөл байдалд нийцсэн манлайллын онолыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-т хэрэглэх нь зэрэг судалгааны ажлуудыг хийж байна. Мөн үүний зэрэгцээ аймгийн ЗДТГазар “Соёх-Эрэн” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Хөгжлийн загвар” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, Их, дээд, мэргэжлийн сургуулиудын консорциум-тай хамтран аймгийн Засаг даргын нэрэмжит профессор, багш нарын “Эрдмийн чуулга-2017, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХААИС-ийн Агроэкологийн бизнесийн сургууль хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрийн харилцаа, зохистой хөдөлмөр эрхлэлт-хүний нөөцийн менежментийн тулгамдаж буй асуудал” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа.
-Аймгийн ЗДТГ нь Чанарын менежментийн тогтолцоо ISO олон улсын стандартыг өнгөрсөн жил амжилттай нэвтрүүлсэн. Тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр ямар ажил өрнүүлж байна вэ?
-Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/ MNS 9001:2016-г стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан Чанарын гарын авлага, журам, заавруудыг ЗДТГ-ын төрийн албан хаагчдад сэргээн сануулах, танилцуулах зорилгоор “Сургалтын төлөвлөгөө”-г чанарын багаас боловсруулж, аймгийн ЗДТГ-ын даргаар батлуулан, төлөвлөгөөний дагуу хэлтэс, албадууд “Үйл ажиллагааны заавар”-таа өөрчлөлтүүдийг тусган, сайжруулалтыг хийсэн. Мөн Чанарын багаас энэ зургадугаар сарын мэдээллийн цагаар Чанарын гарын авлага, заавар журмыг танилцуулах ажлыг дэс дараалалтайгаар хийж байна.
Х.Соел-Эрдэнэ
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.