Цагаа бас эзнээ олсон тусламж
Юуны түрүүнд БНСУ-ын бизнес эрхлэгчдийн сайн дураараа байгуулсан “Changeless Forever Club”-ийн төлөөлөгчид өнгөрсөн долдугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын сургууль, дотуур байрны үйл ажиллагаатай танилцаад нутаг буцсаныг дурьдах хэрэгтэй биз ээ. Бат-Өлзий сумын сургууль гэхэд хэдийгээр шинээр баригдсан, дотроо ариун цэврийн өрөөтэй ч худаггүй байсан учраас сурагчид 00-оо ашиглаж чадахгүй өдийг хүрчээ. Сургуулийн сурагчид төдийгүй дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ариун цэврийн орчин ийн дутагдалтай байсан нь солонгосчуудын анхаарлыг татжээ.
Тиймээс тус клубын тэргүүн Лее Жон Чеол гишүүдийнхээ хамтаар энэ сарын 1-нд тус суманд дахин хүрэлцэн ирж, нэн тэргүүнд шаардлагатай байсан худгийн санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн байна. Ингэснээр сурагчид боловсон 00 ашиглах боломжтой болжээ. Түүгээр ч барахгүй тэд дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд 200 орчим зөөлөн эдлэл гардуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Ишдорж оролцсон байна.
Тэд анх ирснийхээ дараа нутаг буцангуутаа каргогоор дэвтэр, харандаа, агаарын теннис, бөмбөг, хөгжим гээд хэдийгээр цөөн тоотой ч гэсэн сурагчдад хэрэгцээтэй эд зүйл илгээснийг сургуулийн нээлтийн арга хэмжээний үеэр болсон тэмцээн уралдааны бай болгон өгсөн байна. Тус клубынхан сумын сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын сурах орчинг сайжруулах зорилгоор гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд жилдээ тус сургуулийг төгсөж, их дээд сургуульд орсон тав хүртэлх оюутны сургалтын төлбөрийг даахаа ч амлажээ.
Хариу нэхээгүй тус
БНСУ дахь олон улсын “3630” ротари клубын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ээлжит тусламжаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын дунд сургууль, хүн эмнэлэг, Соёлын төв, хоёр цэцэрлэгт гардуулсан байна. Бат-Өлзий сумын эмнэлэгт хамгийн шаардлагатай байгаа рентген аппарат, хоёр цэцэрлэг болон сургуульд 450 орчим цагаан хэрэглэл, Соёлын төвд текник хэрэгсэл хандивлажээ. Бат-Өлзий сумынхан ууланд гарч мод хийж, самар жимс түүдэг учраас бэртэх гэмтэх тохиолдол их байдаг бөгөөд энэ үедээ хот руу ирж рентгенд харуулахаас өөр арга байдаггүй байсан аж.
Тэд тусламжаа газар дээр нь очиж хүлээлгэн өгсөн бөгөөд сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил дөнгөж эхэлсэнтэй холбогдуулан 700 гаруй хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий гарын бэлгийг ч мөн гардуулсан байна. Тусламж гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Улаанбаатар дахь Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг оролцож, орон нутагт онц шаардлагатай байгаа зүйлсийг өгсөн клубын төлөөлөгчид болон сумын иргэдэд хандан талархал илэрхийлж үг хэлсэн юм.
Тус клубынхэн гурван жилийн өмнө мөн эмнэлэгт эхо аппарат, сургуульд компьютер гэхчилэн олон төрлийн хандив өгч байсан аж. Солонгосчууд цаашид ч дахин туслахаа илэрхийлсээр байгаа. Харин тусламжийг хүлээн авсан хүмүүс өгсөн зүйлийг нь зөв, хайр гамтай хэрэглэж, худгаа ажиллуулж, хүүхдүүдээ боловсон ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжоор нь бүрэн хангах л үүргийг хүлээх хэрэгтэй болж байна.
Дашрамд дурьдахад, энэхүү цагаа бас эзнээ олсон хариу нэхээгүй тусламжийг Бат-Өлзий сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн С.Цогт, Т.Аззаяа, “Diamond press” клубын Ерөнхийлөгч С.Гантогоо нар зуучлан зохион байгуулж, орон нутагтаа хүргэж, хувь нэмрээ оруулжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.