Сангийн яам, Олон улсын валютын сан /ОУВС/ болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар Сангийн яаманд мэдээлэл хийлээ. ОУВС-гийн ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийхээр 2018 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Монголд ажилласан юм.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд манай улсын эдийн засагт нааштай өөрчлөлт олон гарсан. Тодруулбал, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн, 2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжирч, нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Экспорт, гадаад худалдаа нэмэгдсэн, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн.
Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орлоо. Одоо Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг байгаа гэх мэтчилэн эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаад маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллана, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Одоо эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтээ хадгалах, улам нэмэгдүүлэхийн тулд ОУВС-тай хамтарч ажиллах шаардлага байгаа. Шинэ Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын төлөлт хийгдэж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.
Бид ОУВС-г дан ганц байгууллага гэж харж болохгүй. Тус сангаар дамжин Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнууд бидэнд нааштайгаар хандаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт “ногоон гэрэл ассан”.
Манай улсын зээлжих зэрэглэл ахисан хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлттэй холбоотой. Ер нь богино хугацаанд дорвитой арга хэмжээ аваад эхлэхээр эдийн засаг сэргэж байгаа сайн үзүүлэлт харагдаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа учраас бид зарим татварын нэмэгдлийг бууруулах зэргээр асуудлуудаа эргэж харж байна. Тухайлбал, ХХОАТ-ын шаталсан хэмжээг буурууллаа. Тэтгэвэрт гарах насан дээр бас өөрчлөлт гарсан байгаа. Одоо эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарахыг хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрхийг нь нээж өгөхөөр боллоо” гэсэн юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.