Монгол Улсын боловсролын их сургуулийн Биологийн тэнхмийн багш, залуу судлаач Ванжилын Гүндэгмаа Монголын ургамлын аймгийн томоохон төрлүүдийн нэг болох зүйлүүдийн тоогоороо 5-д багтах Potentilla.L төрлийн буюу зөвхөн Монголд ургадаг гичгэний төрлийн унаган ургамлын нэг шинэ зүйлийг нээж, дэлхийн шинжлэх ухааны ургамлын аймагт (Potentilla.L Vanzhilii V.Gundegmaa et Kechaykin) нэрээр 2018 онд бүртгүүлж чаджээ. Тэрээр энэ зүйлээ аавынхаа нэрээр нэрлэсэн байна.
Унаган ургамал гэдэг нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрт ургадаг ургамал бөгөөд Монголд 120-иод зүйлийн унаган ургамал ургадаг ажээ. Энэ төрөлд Монголчууд бидний сайн мэдэх марал навчит гичгэнэ, наалдайхай гичгэнэ, эмт гичгэнэ, галуун гичгэнэ зэрэг зүйлүүд нь элбэг байдаг байна. Энэ төрлийн ургамал нь ихэвчлэн өндөр уулын бүс, ойт хээр, гол горхины орчим ургадаг ажээ.
Залуу судлаач В.Гүндэгмаа нь МУБИС-ийн төгсөгч юм. Тэрээр 2000 онд УБИС-ийн Биологи-байгаль шинжлэлийн багшийн ангийг төгссөн, оюутан байхаасаа багш нараа дагалдан Биологийн шинжлэх ухааны ургамлын ангилал зүйн чиглэлээр судалгаа хийж эхэлжээ. 2002 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Санчир багшийнхаа удирдлагаар “Монгол орны гичгэний (Potentilla.L) төрлийн ангилал зүйн судалгаа” сэдвээр МУБИС-даа магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр Монголд гичгэний төрлөөр судалгаа хийж буй анхны судлаач юм. 2014 оноос судалгаагаа илүү шаргуу үргэлжлүүлэн хийж Ботаникийн хүрээлэнгийн ургамлын санд сууж шинжлэх явцдаа Монголд байхгүй /бүртгэгдээгүй/, тодорхойлох боломжгүй нилээд хэдэн зүйл ургамал байгааг анзаарчээ. Улмаар судалгаагаа лавшруулан Дэлхийн ургамлын флораас /таних бичээс/ уг ургамлуудаа хайсан ч мөн л тодорхойлж чадаагүй байна.
Түүнчлэн ОХУ-ын Томск, Ленинград, Новосибирскийн /Жич: Азийн ургамлын хамгийн том сан ОХУ-ын тус хотуудад байдаг байна/ ургамлын сангуудад биечлэн очиж судалгаагаа нарийвчлан хийж, шүүн боловсруулалт хийх явцдаа энэ зүйлийн ургамал хаана ч ургадаггүй болохыг олж тогтоожээ. Энэ үед /2015 он/ Томскийн их сургуулийн ургамал судлаач В.И.Курбатский түүнд: “ Чи шинэ зүйл нээжээ” хэмээн хэлж анх хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд эх орондоо ирж түүнийг баталгаажуулах судалгаагаа үргэлжлүүлэн 2016 онд Монгол орны хангайн бүс буюу төв бүс болох Тарвагатайн нуруу орчмоор судалгаагаа явуулж, Архангай аймгийн Тариат сумын нутгаас потинтилла ургамалаа олж цуглуулан ирж лабораторийн судалгаа хийж, шинэ зүйл ургамлаа олж нээжээ.
2017 онд шинэ зүйлийнхээ тухай эш-ний өгүүллээ Олон улсын эш-ний сэтгүүлд нийтлүүлэх гэж мөн багагүй бэрхшээлийг туулсан байдаг. Ингээд 2018 оны нэгдүгээр сард ОХУ-ын Барнаулын эш-ний багаар хэлэлцүүлэн шинэ зүйл нээсэн болохоо тогтоолгосон байна. Ийнхүү монгол хүн Дэлхийн шинжлэх ухааны ургамлын аймагт шинэ зүйлийг нээжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.