Муу нэрийг хусавч арилдаггүй гэгчээр Д.Гантулга гишүүнийг тойрох хэл ам, элдэв хошигнол үнэхээр дуусахгүй юм. Түүний тухай олны яриа шог зохиолоор үргэлжлэв бололтой. Авлигатай тэмцэх газраас өчигдөр Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон билээ. Уг мэдүүлэгт Д.Гантулга гишүүн өөрийн гэсэн орон сууцгүй хэмээн мэдүүлсэн нь түүнийг ийнхүү шог зохиолын баатар болгоод орхив.
Цахим ертөнцөд түүнийг “Орон гэргүй хүн айлд хоног төөрүүлэх нь аргагүй юм байна. Тэгээд төрийн өндөр албан тушаал хашдаг хүний хувьд ажлаасаа хоцрохгүйн тулд сандрахдаа бандаашаа мартаж” хэмээн элэглэх хүн олон байв. Элэглэх дооглохын сацуу “УИХ-аас шинэ залуу гишүүддээ байр өгчихдөггүй юм байхдаа. Үнэхээр орон гэргүй байдал нь түүнд ийм хэрэг хийх сэжмийг өгчихөв үү” хэмээн халаглах хүн ч олны дунд байсан юм.
Ийм хэрэг хийсэн эсэхийг шүүх байгууллага тогтоогоогүй байгаа ч эрхэм гишүүн маань эхлээд биеэ, дараа нь гэрээ засчихаад төрд орсон бол ийм зүйлд хутгалдаж, эцэст нь шог зохиолын баатар болохгүй байсан болов уу.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.