АН-ын бүлэг өнөөдөр товын дагуу хуралдлаа. Тус намын бүлгийн дарга хурлаар хэлэлцсэн асуудлаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Ардчилсан намын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий есөн сэтгүүлчийг мөрдсөн, тагнасан, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Уг асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгаж нэр бүхий цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн талаар прокурор мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцүүлэх талаар албан тоот хүргүүлсэн гэдгээ мэдэгдэв.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлт олгох асуудлыг оруулж ирсэн тул тавдугаар сарын 14-ны дотор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг шаардсан байна.
Харин Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж гэсэн хоёр сайдыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн талаар ярихдаа “Хоёр сайдын асуудлаа шийдвэрлэхгүй бол Засгийн газрыг тэр чигээр нь огцруулах шаардлага тавина” гэдгээ илэрхийллээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.