• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт  Төрийн ордонд эхэллээ.

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцож байгаагаас Малайз, Самоа улсын Шадар сайд, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүд, Өмнөд Солонгос, Молдав, Лаос, Камбож, Шриланк, Мяньмар зэрэг улсын 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Мөн олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

Хурлыг Морин хуурын чуулгын хөгжимчид Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар эхлүүллээ.

Бага хурлыг нээж  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын манлайлал дор дэлхийн улс орнууд 2015 онд Япон Улсын Сендай хотноо хуралдаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг баталсанаас хойш 3 жил, Азийн улс орнуудын сайд нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нью Дели хотноо хуран цуглаж, Азийн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө болон Нью Делигийн Тунхаглалыг баталсанаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Ази Номхон далайн бүсийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгааг энд цохон тэмдэглэхийн ялдамд өмнөх хуралдаануудыг амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Малайз, Бүгд Найрамдах Солонгос Улс, Индонези, Тайландын Вант Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье.

Өнөөдрийн хурал газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлог болж байна. Манай оронд цунами, далайн хар салхи зэрэг ихээхэн сүйрэл дагуулдаг гамшиг тохиолдож байгаагүй нь давуу тал мэт боловч ой, хээрийн гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин, ган, зуд зэрэг урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул байнга тохиолддог, хүн амын тоо бага, газар нутаг уудам, хот суурин газруудын хоорондын зай хол тул тээвэр, худалдааны зардал өндөр байдаг онцлогтой.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх үүргээ бүсийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа платформ гэж дүгнэж байна. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөнд учирч болзошгүй төрөл бүрийн аюул заналтай тэмцэх, хариу арга хэмжээ авахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү их ач холбогдол өгч тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны механизмийг байгуулахын чухлыг онцлон үзэх болсон байна.

Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно.

Салбар хуралдаануудаар улс орон бүр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний стратеги, төлөвлөгөөтэй болох, эрсдэлийн үнэлгээг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, жендэрийн мэдрэмжтэй, нийгмийн эмзэг буюу зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагыг хангасан гамшгаас хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, тэдний оролцоо, манлайллыг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн уялдуулах гээд олон чухал асуудлыг хөндөх болно.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтын талаар харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, олон улсын үзэсгэлэнгээр дамжуулан бид техник технологийн дэвшил, инновацийн хэрэглээг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаатай танилцах болно.

Хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт миний бие илтгэл төгс байна.

Хурлыг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дүүргүүдийн газрын алба ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ
Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Шинэ шинэ
  • •Олимпизм
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
ХУРААХ
Амир Жонсон Филадельфи76 багт...
З.Маралгоо: Бид бүгдийн төлөө...

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэллээ

2018-07-05

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дүүргүүдийн газрын алба ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ
Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Дүүргүүдийн газрын алба ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ

6 цагийн өмнө өмнө

Ч.Хүрэлбаатар: Төрийн 2-3 сангаас зээл авдаг 300 гаруй ААН байна

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч ээлжит бус чулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ

7 цагийн өмнө өмнө

Ювентус шөнө Атлетико Мадридтай тоглоно

10 цагийн өмнө өмнө

Нийслэлийн мулгуу шийдвэрийг Засгийн газар цуцлав

10 цагийн өмнө өмнө

МҮХАҮТ-ыг Б.Лхагважав, О.Амартүвшин хоёрын нэг л удирдаж чадна

10 цагийн өмнө өмнө

Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна

11 цагийн өмнө өмнө

“Эрчим” баг өнөөдөр БНАСАУ-ын “Римион” клубтэй тоглоно

11 цагийн өмнө өмнө

Өнгөрсөн шөнө болсон тоглолтууд хуурай тэнцээгээр өндөрлөлөө

11 цагийн өмнө өмнө

Лука Дончисийн Shaqtin' A Fool

12 цагийн өмнө өмнө

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

12 цагийн өмнө өмнө

МАН-аас хөөгдөх дараагийн хүн Н.Номтойбаяр уу

12 цагийн өмнө өмнө

Б.Баатарзориг: Төрийн албанд “ар, өврийн хаалга”-аар шургалдаг байдлыг хална

1 өдрийн өмнө өмнө

Байтынхан “Хаврын тэргүүн”-ээ шалгаруулжээ

1 өдрийн өмнө өмнө

Бүх оддын тоглолтын шилдэг 10 үзүүлбэр

1 өдрийн өмнө өмнө

Л.Бүүвэйбаатар: Халхын сайхан Юндэн алхаа гишгээнээс эхлээд өөр байх учиртай

1 өдрийн өмнө өмнө

Браво, МАН “60 тэрбум-ын автор”-аас саллаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Гантулгын "бандааш" 287.6 саяын үнэтэй

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

МАН "их цэвэрлэгээ" хийж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хотын хөгжлөө бодвол У.Хүрэлсүхээ дагасан нь дээр дээ

2 өдрийн өмнө өмнө

Авлигатай тэмцэх газрын даргыг огцрохыг шаардлаа

2 өдрийн өмнө өмнө

KFC-г 20 саяар торгох багадна

2 өдрийн өмнө өмнө

"Морин хуур-2018" наадмын шилдэг дуугаар Найз дуу шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Стифэн Көрри Бүх оддтын тоглолтын үеэр хийсэн тохолт

2 өдрийн өмнө өмнө

НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн азтан тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

НМХГ: Зайсангийн KFC салбар зөрчлөө арилгавал үйл ажиллагаагаа явуулж болно

2 өдрийн өмнө өмнө

Кэвин Дурант Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Леброны баг 20 онооны зөрүүг арилгаж хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Дуэйн Уэйдын дамжуулалтаар Леброн Жеймс тохолт гүйцэтгэлээ

САНАЛ БОЛГОХ
2019-02-13 өмнө

Леброн Жеймс трипл дабл хийсэн ч баг нь ялагдал хүлээлээ

2019-02-13 өмнө

УИХ-ын 42 дугаар тойрог Н.Энхбаярынх болох уу

2019-02-13 өмнө

Манчестер Юнайтед хожигдлоо

2019-02-14 өмнө

Голдэн Стэйт Уорриорс хожигдлоо

2019-02-14 өмнө

Жеймс Харденг блокотсон бичлэг

2019-02-14 өмнө

Монгол компани анх удаа Лондонгийн биржийн гишүүн болжээ

2019-02-14 өмнө

Монгол хүү Карнеги Холлын тайзнаа гарлаа

2019-02-14 өмнө

Зайсангийн KFC-гээс хордсон 11 хүний биеийн байдал хүнд байна

2019-02-15 өмнө

KFC-гийн бүх салбарыг хаагаач ээ

2019-02-14 өмнө

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2019-02-14 өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

2019-02-14 өмнө

Ц.Түмэнцогт “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал боллоо

2019-02-14 өмнө

13 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

2019-02-13 өмнө

Рома хожлоо

2019-02-14 өмнө

ХОМ-ээ маргаашийн дотор мэдүүлээрэй

2019-02-15 өмнө

Зээлийн хүүг бууруулж болно, гэхдээ хүчээр биш

2019-02-15 өмнө

"Өвөл"-ийн бохирдол: Нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид

2019-02-15 өмнө

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учраас удахгүй ниснэ

2019-02-15 өмнө

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас анхны том даалгавраа авлаа

2019-02-15 өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг энэ 28-нд сонгоно

2019-02-15 өмнө

Зарим хүүхдийн “Хүүхдийн мөнгө” дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэнэ

2019-02-15 өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

2019-02-15 өмнө

Frozen киноны дараагийн ангийн трейлэр цацагдлаа

2019-02-15 өмнө

Менингитийн тариа 13500 төгрөгийн үнэтэй

2019-02-15 өмнө

МАНАН дэглэмийн эсрэг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

2019-02-15 өмнө

Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайсаар байна

2019-02-15 өмнө

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой

2019-02-14 өмнө

Утаанаас салгачихвал үндэсний баатар болгон, хөшөө босгоё

2 өдрийн өмнө өмнө

Стифэн Көрри Бүх оддтын тоглолтын үеэр хийсэн тохолт

2019-02-15 өмнө

Рассел Уэстбрүүк 11 тоглолт дараалж трипл дабл хийлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах