“Эрдэнэт” үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй балансын бус овоолгыг байгальд ээлтэй аргаар ашиглан “Ногоон” зэс үйлдвэрлэж буй “Ачит-Ихт” ХХК нь саяхан “Ачит зэс” хэмээх охин компани байгуулсан байна. Үүний учир нь тус компани өөрийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад давуу эрхийн хувьцаа гаргах болсонтой холбоотой аж.
Ийнхүү “Ачит-Ихт” компани хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаагаа өөрийн үйлдвэрийн ажилчдад эзэмшүүлж эхэллээ. Дараагийн долоо хоногоос “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад давуу эрхийн хувьцаагаа санал болгон, сайн дурын үндсэн дээр хамруулж, эзэмшүүлэх боломж олгох юм байна.
Давуу эрхийн хувьцааг үнэт цаасны арилжааны олон жилийн туршлагатай “БиДиСЕК” компаниар дамжуулан эзэмшүүлэх бөгөөд энэ үйл ажиллагаа өчигдрөөс албан ёсоор эхэлжээ. “Ачит-Ихт” ХХК нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм. Энэхүү давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр үйлдвэрлэлийнхээ үр шимийг давхар хүртэж эхлэх аж.
Тус компанийн удирдлагууд ажилчдынхаа ажилласан жилээс хамаарч 250-500 мянган төгрөгийн хувьцааны эрх бэлэглэсэн байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.