• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр юу хэлэлцэв

НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Хуралдаанд С.Амарсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Цолмон, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа, С.Эрдэнэтуул нар оролцов. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй албаны төлөөлөл оролцож, холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнгийн тухай” мэдээллийг  тэргүүлэгчдэд хүргэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар стандартын шаардлага хангахгүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулан, түргэн муудах хоол хүнсийг тасалгааны температурт нарны шууд тусгалтай газарт ил задгай хадгалж, худалдаалдаг зөрчил илэрснээс гадна хоол үйлдвэрлэлийн ажиллагаанд оролцож буй ажиллагсад ажлын байранд хувийн ариун цэвэр сахидаггүй гэх мэт зөрчил гарч байгаа  нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хуулиудыг зөрчиж байна гэсэн Мэргэжлийн байгууллагын  дүгнэлт гарчээ. Холбогдох албаныхан хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, торгуулын арга хэмжээ авсан байна.  Мөн зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэл болон ил задгай талбайд шорлог шарах үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНҮӨТҮГ нь дотоод хяналт шалгалт явуулан таслан зогсоож, цаашид зөрчлийг гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 онд 355 сая төгрөгийн төсөвтэй экстрим талбай бариулж байна. Одоогоор ажлын явц 40 хувьтай байна. Цаашид гүүрэн гарцны ажил хийхээр төлөвлөж байна. Улсын болон хувийн байгууллагын төсвөөр зарим нэг бүтээн байгуулалтын ажлыг хийдэг. Ирэх жилийн төсөвт Маршал таун хотхон руу гарц хийх ажлыг тусгахаар төлөвлөж байна. Цэцэрлэгт хүрээлэнд хууль бус худалдаа эрхэлж байгаа иргэдтэй бид байнга тэмцдэг. Манай ажилчид оройн цагаар ээлжилж ажилладаг. 26 түргэн үйлчилгээний цэг гурвалсан гэрээгээр төлбөр мөнгөө өгөөд зөвшөөрөлтэй ажилладаг. Эдгээр ТҮЦ-үүд нэг нэгэнтэйгээ барьцсан байдлаас үүдэн хоол бэлтгэн, худалдаалах үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Хэлэлцэх асуудлын төгсгөлд ҮХЦ-д хийсэн НМХГ-ын  шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай тогтоол гаргаж, уг тогтоолд ҮЦХ-д илэрсэн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргуулахгүй байх, хоол хүнсний болон аливаа бүтээгдхүүн үйлчилгээний чанар стандартыг хангаж ажиллан, үр дүнгийн талаарх мэдээллийг 2018 оны 9 сарын 20-ны өдрийн дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболдод үүрэг болголоо.

Дараагийн асуудлаар Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэх байсан ч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн хүсэлтээр хойшлуулав. Хойшлуулах болсон шалтгааныг Нийслэлийн  ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  А.Даваажаргал тайлбарлахдаа "Нэгдүгээрт: УИХ дээр "Зөвшөөрөл"-ийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан байгаа, энэ хууль батлагдаад гараад ирэх юм бол бидний журмаар зохицуулах гэж байгаа харилцааг хуулиар батлаад зохицуулах боломжтой болох юм.  Хоёрдугаарт: Энэ журмыг НИТХ-аас батласан ч Хууль зүйн яаманд бүртгүүлж байж хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой.

Хууль зүйн яамнаас Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулаад та бүхэн журмын асуудлаа азнах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг өгсөн. Гуравдугаарт: Ил задгай худалдаа эрхлэгч иргэдийн төлөөлөл, Үндэсний худалдаачдын холбоо зэрэг ТББ-ууд манай ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэгт орж ажилласан зарим гишүүд журмыг арай өөр хэлбэрээр боловсруулья гэсэн саналыг хэлэлцүүлгийн үеэр гаргасан. Тэдний саналыг тусгасан журмыг боловсруулж та бүхэнд дахин танилцуулах шаардлагатай гэж үзээд Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын төслийг эргүүлэн татаж, илүү сайжруулаад Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулья гэсэн саналыг Нийслэлийн Засаг даргаас гаргасан гэдгийг  Нийслэлийн  ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  А.Даваажаргал мэдэгдлээ.

Тэргүүлэгчид Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын боловсруулах асуудлаар бүтэн зунжин ярилцаж, дүүрэг бүрд хэлэлцүүлэг өрнүүлж, Нийслэлийн Иргэний танхимд  нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар энэ асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болон НИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр тогтчихоод байхад гэнэтхэн Журмын төсөл санаачлагчийн зүгээс буцаан татаж байгаад шүүмжлэлттэй хандаж, цаашид үүнээс үүдэлтэй асуудлаар  худалдаа эрхлэгчдэд үнэн зөв тайлбараа өгөх, иргэдийн эрх ашиг хохирохтой холбоотой асуудал үүсвэл ЗДТГ өөрсдөө  хариуцан зохион байгуулж ажиллах ёстой гэдгийг санууллаа.  

Үүний дараа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар танилцуулж, Тэргүүлэгчдийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Бусад асуудлын хүрээнд Төрийн соёрхолт, Монгол улсын УГЗ Б.Шаравын зохиол “Аав ээж хоёр минь” дууны хөшөөг Хууль зүйн хүрээлэнгийн баруун хойно, "Аман хуур" киноны дурсгалын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, дэслэгч генерал Ч.Пүрэвдоржид зориулсан дурсгалын самбарыг СБД-ийн 1-р хороонд байрлах 5-р байрны зүүн хананд тус тус байрлуулах асуудлыг хэлэлцэв.

НИТХ-ын Тэргүүлэгчид хөшөө дурсгалын самбарын эх загвар, зургийг гудамж талбайн өнгө үзэмж, Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгах тогтоол гаргахаар болсноор өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.

НИТХ-ын ХМОНХТ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ
Менингитийн тариа 13500 төгрөгийн үнэтэй
Зарим хүүхдийн “Хүүхдийн мөнгө” дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэнэ
МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учраас удахгүй ниснэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Шинэ шинэ
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Олимпизм
  • •Нийтлэл
  • •Хөлбөмбөг
ХУРААХ
Д.Мөнгөнчимэг “Итгэмжлэгдсэн...
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол...

НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр юу хэлэлцэв

2018-09-06

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ
Менингитийн тариа 13500 төгрөгийн үнэтэй
Зарим хүүхдийн “Хүүхдийн мөнгө” дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэнэ
МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учраас удахгүй ниснэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Кайл Кузма Үнэ цэнэтэй тоглогч боллоо

13 цагийн өмнө өмнө

Дэлхийн багийг АНУ-ын баг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Shaqtin' A Fool (19.02.15)

13 цагийн өмнө өмнө

Парисын грансламын шилдэг 5 цэвэр ялалтын бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Frozen киноны дараагийн ангийн трейлэр цацагдлаа

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Менингитийн тариа 13500 төгрөгийн үнэтэй

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (19.02.15)

1 өдрийн өмнө өмнө

Рассел Уэстбрүүк 11 тоглолт дараалж трипл дабл хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Зарим хүүхдийн “Хүүхдийн мөнгө” дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учраас удахгүй ниснэ

1 өдрийн өмнө өмнө

Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

1 өдрийн өмнө өмнө

МАНАН дэглэмийн эсрэг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас анхны том даалгавраа авлаа

1 өдрийн өмнө өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг энэ 28-нд сонгоно

1 өдрийн өмнө өмнө

Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайсаар байна

1 өдрийн өмнө өмнө

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой

1 өдрийн өмнө өмнө

KFC-гийн бүх салбарыг хаагаач ээ

1 өдрийн өмнө өмнө

Зээлийн хүүг бууруулж болно, гэхдээ хүчээр биш

1 өдрийн өмнө өмнө

"Өвөл"-ийн бохирдол: Нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид

1 өдрийн өмнө өмнө

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан Монголоор дайрна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (19.02.14)

2 өдрийн өмнө өмнө

13 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

2 өдрийн өмнө өмнө

Ц.Түмэнцогт “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал боллоо

2 өдрийн өмнө өмнө

Голдэн Стэйт Уорриорс хожигдлоо

2 өдрийн өмнө өмнө

Зайсангийн KFC-гээс хордсон 11 хүний биеийн байдал хүнд байна

2 өдрийн өмнө өмнө

Жеймс Харденг блокотсон бичлэг

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

2 өдрийн өмнө өмнө

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

САНАЛ БОЛГОХ
2019-02-12 өмнө

Монгол, Японы байтын тамирчдын хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхэлнэ

2019-02-11 өмнө

“Gee шинэлгээгээ зогсоож, бэлтгэлдээ гар”

2019-02-11 өмнө

Миами Хит эцсийн мөчид ялагдлаа

2019-02-10 өмнө

Хараар ажилладаг иргэнийг БНСУ-ын цагдаа нар саатуулах эрхтэй болжээ

2019-02-10 өмнө

Кайри гэмтэж Бостон Селтикс баг хожигдлоо

2019-02-10 өмнө

Өнөөдөр шүдний эмч нарын олон улсын өдөр

2019-02-11 өмнө

Баячуудын зэрлэг цэнгэлийг хориглох нь зөв

2019-02-11 өмнө

Хиамгүй Цагаан сар

2019-02-10 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (19.02.10)

2019-02-10 өмнө

Парисаас Ц.Цогтбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

2019-02-11 өмнө

Монголчууд их найрагчтай салах ёс гүйцэтгэлээ

2019-02-11 өмнө

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томилжээ

2019-02-13 өмнө

Леброн Жеймс трипл дабл хийсэн ч баг нь ялагдал хүлээлээ

2019-02-13 өмнө

Манчестер Юнайтед хожигдлоо

2019-02-12 өмнө

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

2019-02-12 өмнө

Татварын багц хуулийн талаар хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Голдэн Стэйт Уорриорс хожигдлоо

2 өдрийн өмнө өмнө

Жеймс Харденг блокотсон бичлэг

2019-02-12 өмнө

Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөж болно

2019-02-13 өмнө

УИХ-ын 42 дугаар тойрог Н.Энхбаярынх болох уу

2 өдрийн өмнө өмнө

Монгол компани анх удаа Лондонгийн биржийн гишүүн болжээ

2019-02-12 өмнө

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй зөвлөлтэй болно

2019-02-13 өмнө

Рома хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Монгол хүү Карнеги Холлын тайзнаа гарлаа

2 өдрийн өмнө өмнө

Зайсангийн KFC-гээс хордсон 11 хүний биеийн байдал хүнд байна

2019-02-11 өмнө

Ээлжит бус чуулган зарлана

1 өдрийн өмнө өмнө

KFC-гийн бүх салбарыг хаагаач ээ

2 өдрийн өмнө өмнө

ХОМ-ээ маргаашийн дотор мэдүүлээрэй

2019-02-12 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (19-02-12)

2 өдрийн өмнө өмнө

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах