• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрийн албанд нөөц бүрдүүлэх зорилгоор шалгалт авдаггүй

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн албан вэбсайт болох www.csc.gov.mn цахим хуудас болон “Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл” пэйж хуудсаар дамжуулан төрийн албан хаагчид болон иргэдээс олон төрлийн асуулт ирдэг. Тэдгээрийн олонх нь төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалттай холбоотой байдаг юм. Ялангуяа энэхүү шалгалтын тов хийгээд нөөцөд бүртгүүлэхийн тулд шалгалт өгч болох уу гэж асуусан нь цөөнгүй. Хариулт нэхсэн асуултуудын хариуг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан өгч байна.

Ойрын хугацаанд төрийн албаны шалгалт хэзээ болох вэ. Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилгоор авах шалгалтыг цаашид хэрхэн авах вэ. Нөөцөд бүртгүүлсэн иргэний мэдээлэл хэдий хэр хугацаанд хүчинтэй байдаг вэ?

-Төрийн албанд орж ажиллах хүсэлтэй иргэн бүрийн сонирхдог асуултын нэг байна. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэл хийгээд 30-ны өдөр мэргэшлийн шалгалт зохион байгуулагдана. Зургаан  байгууллагын 30 гаруй албан тушаалыг нөхөх шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албан дээр зохион байгуулна. Нөөцөд бүртгэгдсэн иргэний нөөцийн хугацаа өнөөдрийн хуулиар 2 жил байх болно.

Өөрийгөө төрийн жинхэнэ албаны нөөцийн  жагсаалтад бүртгэлтэй эсэхээ яаж мэдэх вэ. Бүртгэлд орсон иргэд төрийн алба руу орох боломжийн талаар мэдээлэл өгнө үү?

-Та төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөд төрийн байгууллагуудад ажилд орж чадаагүй байгаа буюу нөөцөд байгаа тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн цахим хаяг болох www.csc.gov.mn линкээр орж цахим хуудасны баруун доод хэсэгт “ЧУХАЛ ХОЛБООС”  хэсгийн 2 дахь мөрөнд “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалт” гэсэн холбоосоор орж өөрийн шалгалт өгч байсан байгууллага нэр, огнооны дарааллаар орж үзэх боломжтой.

Тэрчлэн төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаад нөөцөд байх үндэслэл /сургуульд сурах, эмчилгээ хийлгэх, хугацаат цэргийн албанд татагдах, хууль тогтоомжийн дагуу бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх/-ээр чөлөлөөгдсөн бол таныг чөлөөлсөн тушаал тань таныг нөөцөд байгааг илтгэдэг. Манай цахим хуудасны баруун доод хэсэгт нөөцөөс нөхөх ажлын байрны зар нийтлэгддэг тул үүнээс ажил, сул ажлын байрны урилга, зарыг харж болно.

Төрийн албаны шалгалтад орохдоо нийгмийн даатгалын дэвтэр дээрх төлөлтийн мэдээллийг бүрэн хийлгэсэн байх шаардлагатай юу. Тухайлсан ажлын байранд бус нөөцөд багтах зорилгоор шалгалт өгвөл ямар ямар материал бүрдүүлэх вэ?

-Тухайн зарлагдсан ажлын байр буюу сул орон тоог нөхөх зард ажлын туршлага, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны хугацаа заасан тохиолдолд ажилласан жилийг шаарддаг юм. Үүнийг тогтоохыг тулд таны хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн ажил, албан тушаалд томлогдсон, чөлөлөөгдсөн байдлын бичилт, шимтгэл төлсөн байдлыг хооронд нь тулган үзэж ажилласан жилийг тогтоодог. Ажилласан жил нь хугацаа учраас Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан байдлаар хугацааг тооцдог.

Зарлагдсан сул орон тоог нөхөх шалгалтад өрсөлдөх зорилгоор л та шалгалт өгнө. Нөөц бүрдүүлэх шалгалт гэж байхгүй. Шалгалтын бүрдвэр буюу нийт онооны байдлаар хамгийн өндөр оноотой иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс санал болгож, онооны дарааллаар жагссан нэр дэвшигчээс бусад иргэн нь төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд үлддэг. Бүрдүүлэх бичиг баримт, материалын хувьд шалгалтын зар дээр жагсаан бичсэн байдаг болно.

Үндсэн харъяалал нь хөдөө орон нутагт, тэгээд хотод түр шилжүүлэгтэй хүн хотод шалгалт өгч тэнцээд тухайн тэнцсэн зэрэглэл дээрээ хөдөө орон нутагт ажиллах боломжтой юу. /ТЗ-6 дээр тэнцээд өөр газарт ТЗ-6 аар ажиллах/ Эсвэл орон нутагт ТЗ-6 аар тэнцээд нийслэлд ТЗ-н 6 аараа ажиллаж болох уу?

-2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ийм зохицуулалт байсан хэдий ч одоо боломжгүй болсон. Иргэн нь аль засаг, захиргаа, нутаг дэвсгэрт  харъяалалтай байна,  тэр газартаа л шалгалтад орно гэсэн үг. Танд хүндрэлтэй санагдаж байгаа хэдий ч шалгалтын зохион байгуулалт, сул орон тоог нөхөх боломжоос шалтгаалан ийм зохицуулалтыг хийсэн. Нийслэл болон орон нутагт гэлтгүй аймаг, хооронд ч харъяалал бусаар шалгалт өгөх боломжгүй байгаа.

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орон нутагт орсон юмаа. Тогтоол нь гарахгүй удаад байна. Тогтоолыг хэдий хэр хугацаанд гаргах ёстой вэ?

-Удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хийсэн даруйд л шалгалтын дүн албажих ёстой. Тогтоол гаргах хугацааг тодорхой заасан зохицуулалт байхгүй ч шалгалтын мэдээгээ Төрийн албаны зөвлөлд ирүүлэх хугацааг тодорхой заасан байдаг. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны шалгалтын дүнг шалгалтыг зохион байгуулсан комисс нь 24 цагийн дотор гаргаж, Салбар зөвлөлд болон Боловсрол, соёлын газарт хүргүүлэх үүрэгтэй. Шалгалтын нэгдсэн дүнг орон нутагт бол 7, нийслэлд бол 3 хоногийн дотор хэлэлцэн эцсийн дүнг гаргах журмын зохицуулалттай.

Би Дорнод аймгийн харъяат хүн юм. Төрийн албан хаагчийн шалгалтыг харьяалал хамаарахгүй өгч болох болов уу?

-Харъяалал харгалзахгүй өгөх боломж байхгүй. Өөрийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харъяаллаар шалгалтаа өгөх нь зүйтэй.

-Төрийн албаны шалгалтыг их сургууль дөнгөж төгссөн, ажлын туршлагагүй хүн өгвөл дараа нь ажлын сонгон шалгаруулалтад ороод ажилд орох магадлал ямар байдаг вэ. Эсвэл заавал ажлын туршлагатай хүн өгсөн нь давуу талтай байдаг юм болов уу.  Зөвлөгөө өгнө үү?

-Төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байгаа ТЗ-1, ТЗ-2, ТЗ-3 гэсэн ангилал буюу туслах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажилласан жил, туршлагыг харгалзахгүй.  Өөрөөр хэлбэл туслах түшмэлийн албан тушаалд ямар нэгэн туршлага  шаарддаггүй гэсэн үг юм. Ер нь зарлагдсан сул орон тооны шаардлагад боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар гэсэн шаардлага байдаг бөгөөд эдгээр 5 шаардлагын аль нэгийг хангаагүй тохиолдолд бүртгэлд хамруулах боломжгүй. Ажлын байрны ангилал, зэрэглэл дэс түшмэл болон түүнээс дээш ахиж буй тохиолдол бүрт ажлын туршлага болох ажилласан жилийг шаарддаг.

Минии бие Е.Гаукар нь Баян-Өлгий аймагт оршин суудаг. 2016 онд Малын их эмч мэргэжлээр Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн. Хоёр жилийн хугацаанд төрийн албаны шалгалтад орж чадахгүй байна. Учир нь мэргэжлээрээ ажиллах орон тоо байгаа боловч ажиллах завшаан олдсонгүй. Энэ жилийн 4 сарын 18-нд төрийн албаны шалгалт зарлагдсан боловч нэг жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавьсан байна. Иймд шинээр төгсөж ирсэн залуу боловсон хүчинүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм биш үү. Хариу авахыг хүсэж байна.

-Танд зөвлөхөд  1-д шалгалтанд шаргуу бэлдэх хэрэгтэй, 2-т мэргэжлээрээ төрийн болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжид ажиллаж туршлагажих хэрэгтэй. Аймаг, орон нутагт хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн нэг нь “малын эмч” юм. Та ажиллах явцдаа нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэж, шимтгэлийг хууль ёсны дагуу төлдөг байгууллагад ажиллах нь чухал. Зарим ажлын байранд мэргэжил, туршлага шаардаагүй тохиолдол гарч болох тул энэ боломжийг бас анзаарч байхыг зөвлөе. Гол нь та мэргэшлийн шалгалтын бүрдвэрийг сайн судалж,  өөрийгөө мэргэшүүлэн, туршлагажуулан, хууль эрх зүйн мэдлэгээ батжуулан бэлдэх нь таныг амжилтад хүргэнэ гэдэгт найдаж байна.

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний зөвлөмж албан ёсоор гарч нийслэл, дүүргийн байгууллагууд руу хүргэгдсэн  болов уу?

-“Зөвлөмж”, “төрийн албан хаагчийн андгай” гэсэн 2 бичиг баримт гарсан байгаа. Засгийн газраас ойрын хугацаанд төрийн байгууллагуудад хүргүүлэх болно.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна
KFC-г 20 саяар торгох багадна
НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн азтан тодорлоо
НМХГ: Зайсангийн KFC салбар зөрчлөө арилгавал үйл ажиллагаагаа явуулж болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Шинэ шинэ
  • •Олимпизм
  • •Фото мэдээ
  • •Хөлбөмбөг
  • •Ярилцлага
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
АТГ-ынхан Сэлэнгэ аймгийн...
Галт зэвсгээр үйлдсэн 25 гэмт...

Төрийн албанд нөөц бүрдүүлэх зорилгоор шалгалт авдаггүй

2018-10-26

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна
KFC-г 20 саяар торгох багадна
НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн азтан тодорлоо
НМХГ: Зайсангийн KFC салбар зөрчлөө арилгавал үйл ажиллагаагаа явуулж болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 минутын өмнө өмнө

Бүх оддын тоглолтын шилдэг 10 үзүүлбэр

2 цагийн өмнө өмнө

Л.Бүүвэйбаатар: Халхын сайхан Юндэн алхаа гишгээнээс эхлээд өөр байх учиртай

4 цагийн өмнө өмнө

Браво, МАН “60 тэрбум-ын автор”-аас саллаа

4 цагийн өмнө өмнө

Д.Гантулгын "бандааш" 287.6 саяын үнэтэй

4 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна

4 цагийн өмнө өмнө

МАН "их цэвэрлэгээ" хийж эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Хотын хөгжлөө бодвол У.Хүрэлсүхээ дагасан нь дээр дээ

22 цагийн өмнө өмнө

Авлигатай тэмцэх газрын даргыг огцрохыг шаардлаа

22 цагийн өмнө өмнө

KFC-г 20 саяар торгох багадна

23 цагийн өмнө өмнө

"Морин хуур-2018" наадмын шилдэг дуугаар Найз дуу шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Стифэн Көрри Бүх оддтын тоглолтын үеэр хийсэн тохолт

1 өдрийн өмнө өмнө

НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн азтан тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

НМХГ: Зайсангийн KFC салбар зөрчлөө арилгавал үйл ажиллагаагаа явуулж болно

1 өдрийн өмнө өмнө

Кэвин Дурант Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Леброны баг 20 онооны зөрүүг арилгаж хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Дуэйн Уэйдын дамжуулалтаар Леброн Жеймс тохолт гүйцэтгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Дирк Новицки хоёр дараалж холын зайнаас орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Стифэн Көрри, Яннис Адетокумбо нарын хослол

1 өдрийн өмнө өмнө

Бүх оддын тоглолтын эхний хагасын тоглолтын тойм

1 өдрийн өмнө өмнө

Залуу оддын тоглолтын Shaqtin A Fool

1 өдрийн өмнө өмнө

Татварын багц хуулийн төслийг танилцуулна

1 өдрийн өмнө өмнө

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

1 өдрийн өмнө өмнө

Хотын даргаараа зөв хүн тавиарай даа, удах яахав

1 өдрийн өмнө өмнө

Хамидо Диало Slam dunk-ийн төрөлд аварга боллоо

2 өдрийн өмнө өмнө

Брүүклэн Нетс багаас анх удаа холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Жейсон Тэйтум ур чадварын тэмцээнд түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Кайл Кузма Үнэ цэнэтэй тоглогч боллоо

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн багийг АНУ-ын баг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Shaqtin' A Fool (19.02.15)

2 өдрийн өмнө өмнө

Парисын грансламын шилдэг 5 цэвэр ялалтын бичлэг

САНАЛ БОЛГОХ
2019-02-12 өмнө

Монгол, Японы байтын тамирчдын хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхэлнэ

2019-02-12 өмнө

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

2019-02-12 өмнө

Татварын багц хуулийн талаар хэн, юу хэлэв

2019-02-13 өмнө

Леброн Жеймс трипл дабл хийсэн ч баг нь ялагдал хүлээлээ

2019-02-13 өмнө

УИХ-ын 42 дугаар тойрог Н.Энхбаярынх болох уу

2019-02-13 өмнө

Манчестер Юнайтед хожигдлоо

2019-02-12 өмнө

Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөж болно

2019-02-14 өмнө

Голдэн Стэйт Уорриорс хожигдлоо

2019-02-14 өмнө

Жеймс Харденг блокотсон бичлэг

2019-02-14 өмнө

Монгол компани анх удаа Лондонгийн биржийн гишүүн болжээ

2019-02-14 өмнө

Монгол хүү Карнеги Холлын тайзнаа гарлаа

2019-02-14 өмнө

Зайсангийн KFC-гээс хордсон 11 хүний биеийн байдал хүнд байна

2019-02-15 өмнө

KFC-гийн бүх салбарыг хаагаач ээ

2019-02-14 өмнө

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2019-02-14 өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

2019-02-14 өмнө

13 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

2019-02-14 өмнө

Ц.Түмэнцогт “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал боллоо

2019-02-12 өмнө

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй зөвлөлтэй болно

2019-02-13 өмнө

Рома хожлоо

2019-02-14 өмнө

ХОМ-ээ маргаашийн дотор мэдүүлээрэй

2019-02-15 өмнө

Зээлийн хүүг бууруулж болно, гэхдээ хүчээр биш

2019-02-15 өмнө

"Өвөл"-ийн бохирдол: Нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид

2019-02-15 өмнө

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учраас удахгүй ниснэ

2019-02-15 өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг энэ 28-нд сонгоно

2019-02-15 өмнө

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас анхны том даалгавраа авлаа

2019-02-15 өмнө

Зарим хүүхдийн “Хүүхдийн мөнгө” дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэнэ

2019-02-15 өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

2019-02-15 өмнө

Менингитийн тариа 13500 төгрөгийн үнэтэй

2019-02-15 өмнө

Frozen киноны дараагийн ангийн трейлэр цацагдлаа

2019-02-15 өмнө

МАНАН дэглэмийн эсрэг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах