Эрх баригчид Монголын ард түмний мэдэх эрхэнд бүдүүлгээр халдаж эхэллээ. Учир нь төрийн дээд шатны байгууллага болох УИХ, Засгийн газрын гишүүдийн өдөр тутмын ажлаа явуулдаг Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчдийг элдэв журмаар далайлган, ажиллах орчин нөхцөлийг нь “боогдуулж” эхэллээ.
Тодруулбал, УИХ, Засгийн газрын зарим гишүүд ЖДҮХС-гаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн компаниар дамжуулан зээл авсан нь илчлэгдэн, олон нийтийг эгдүүцүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон сайд нараас Төрийн ордны хонгилд ярилцлага авсан гэх үндэслэлээр зарим сэтгүүлчдийн Төрийн ордонд нэвтрэх үнэмлэхийг хураана хэмээн анхааруулжээ.
Өөрөөр хэлбэл, тэр журманд заасан тодорхой таван цэгт л УИХ-ын гишүүд болон сайд нараас яриа авах ёстой. Мөн гишүүд өөрсдийн өрөөндөө хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийг уриагүй бол тэдний өрөө рүү хошуугаа ч цухайлгах боломжгүй гэж журамлажээ.
Уг журмыг 2015 онд З.Энхболд тэргүүтэй улстөрчид баталсан аж. Энэ журмаар сэтгүүлчид тодорхой нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж, ард түмэнд үнэнийг хүргэх биш, хэн нэгэн улстөрчийн хэвлэлийн ажилтан шиг ажиллахыг шууд бусаар “тушаажээ”. Тухайлбал, одоогийн нөхцөл байдалтай холбон авч үзэхэд ЖДҮХС-гаас өөрийн эсвэл хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниар дамжуулан нэн хөнгөлөлттэй зээл авчихаад, олон түмэнд чичлэгдэж яваа гишүүд сэтгүүлчдийн хүсэлтээр тухайн цэгт очиж яриа өгөх үү гэдэг бас л эргэлзээтэй асуудал.
Тиймээс” Но”-той, хууль зөрчсөн, эрх ашгийн зөрчилтэй гишүүдээс таарсан газар нь яриа авч, олон нийтэд мэдээллийг үнэн зөв, шуурхай, хэн нэгнээс бус өөрсдийнх нь амнаас бодит мэдээллийг хүргэхээр парламентын сэтгүүлчид Төрийн ордонд ажилладаг. Сэтгүүлчид гишүүдийг гэрийнх нь гадаа, эсвэл аль нэг ресторанд хооллож суухад нь ярилцлага авъя гэж байгаа биш, ажлын байран дээр нь ажлыг нь яриулах гэсэн хэрэг. Нөгөө талаар сэтгүүлчид ч ажлын талбар дээрээ ажиллаж байгаа хүмүүс шүү дээ.
Гэтэл элдэв журмаар далайлган, сэтгүүлчдийн ажиллах эрх, цаашилбал олон нийтийн мэдэх эрхэнд халдаж болохгүй. Хууль зөрчсөн, нууцлах юмтай хүмүүс л энэ журмаар ам таглан, сэтгүүлчдээс бултаж байгаа. Үнэн мөнөөрөө яваа улстөрчдөд сэтгүүлчдээс айх шаардлага байхгүй.
Тиймээс энэ журмыг эргэн харахыг парламентын сэтгүүлчид шаардаж байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.