УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр өнөөгийн парламент бүрэлдсэн. Энэ үеэр “60 тэрбум”-ын албан тушаалын наймаа хийгдсэн талаарх бичлэг сошиалаар цацагдаж олон нийтийг бухимдуулсан. Үүний үр дүнд өнөөдрийн муу муухай нь бүрдсэн парламент бий болсон. Ганц УИХ ч биш төрийн бүх шатны байгууллага муу муухайгаар дүүрчихээд байна. Худлаа попорсон хэдэн нөхөд. Хийж гийгүүлсэн нь үгүй. Гэтэл энэ хэргийн учиг нь өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй олон ч эх сурвалжийн хэлж буйгаар энэ хэргийн гол эзэн нь М.Энхболд гэх. Тэгсэн хэрнээ энэ хүнээр УИХ нь удирдуулж, өнөөдрийг хүртэл ажилласан ч биш, ажиллаагүй ч биш байсаар л байна. Түүгээр зогсохгүй “60 тэрбум”-ын хэлтэрхийнүүд энэ парламентад олноороо байгаа.
Тэд ийм аргаар УИХ-д суудалтай болчихоод 2016 оноос хойш яг юу хийж бүтээв. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь хэдэн хувьтай явааг хэлэхэд ч бэрх. Тэгсэн хэрнээ татвар, шатахуун болон валютын ханш гээд иргэдийн амьдралд шууд нөлөөлөх зүйлсээ хазаарлаж чадахгүй байж сандал суудлыг хэрүүлээсээ өнөөдрийг хүртэл салж чадахгүй л байна.
Ийм хүмүүсээс юу хүлээнэ гэж Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал гаргаад байна вэ. Ингэх шаардлага огт байхгүй л баймаар санагдах юм. Хуралдах хугацааг нь сунгалаа гээд тэд хэрүүлээ л илүү ахиу хийх байх. Түүнээс ажлаа хийх хүмүүс биш гэдгийг бид хангалттай харлаа.
Одоо чуулганы хугацааг сунгах биш, тэднийг УИХ-ын даргатай нь хамт бүгдийг нь огцруулах хэрэгтэй. Тэднээс юу ч хүлээх хэрэггүй. Чадалтай чадвартай, хийх бүтээх хүсэлтэй нь дахиад л нэр дэвшээд парламентад ороод ирэг. Ард түмэн сайн муу, үнэн худлыг ялгахтайгаа болчихсон. Тиймээс УИХ-ыг тарах нь зүйтэй болов уу.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.