• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Хүрэлбаатарын хар хууль батлагдвал…

Хар хууль гэхээр хүмүүс багцаалж байгаа.

Дээхнэ, ардын хувьсгалын дараах жилүүдийн их хэлмэгдүүлэлтийн үед “Хар малгайт” Б.Жамбалдорж гэж Дотоод яамны орлогч сайд байв. Тэрээр 1949 онд өөрийнхөө нэрээр Жамбалдоржийн хар хууль гэж нэрлэгдсэн тогтоолоор хэдэн мянган хүнийг хороосон нь түүхэнд бичигдэж үлдсэн.

Сүүлд, 2002 оны Эрүүгийн хуулийг Ц.Нямдоржийн хар хууль, Доржуудын хар хууль гэж бас нэрлэдэг. 2010 оны арваннэгдүгээр сарын эхээр болсон МАХН-ын Их хурал дээр УИХ-ын гишүүн асан М.Далайхүү намынхаа дүрэмд оруулах өөрчлөлтийн талаар “… “Доржуудын хар хууль” гэдэг Эрүүгийн шинэ хуультай адил өөрчлөлт оруулж байгаа юм байна. Хазгай гишгэх тоолонд намаас гаргана хэмээж байгаа нь гишүүдэд эмзэг тусч байна” гэж хүртэл шүүмжилж байв.

Тэгэхээр Хар хууль гэдэг хүнийг хэлмэгдүүлдэг гэсэн ерөнхий ойлголт бий гэсэн үг.

Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Татварын багц хуулийн өөрчлөлтийг оруулж байгаа ажээ.

2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн байдлаас харахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар энэ хуулийг дэмжүүлээд батлуулах бололтой байна.

Гэхдээ энэ хууль батлагдах аваас Ч.Хүрэлбаатарын хар хууль нэрлэгдэх нь гарцаагүй бөгөөд бизнесмэнүүд, жирийн татвар төлөгчид ч энэ хуулиас болж хэлмэгдэх болж байгаа юм.

Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой заалтуудыг суулгасан байна.

Тухайлбал, хуулийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж оруулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл, татварын өрийг татвар төлөгчийн гэр бүлийн гишүүд, тухайн байгууллагын ажилтнууд хувааж үүрэх заалтыг оруулчихсан байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй. Гэхдээ уг хуулийн 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэчихсэн байгаа. Ингэхээр удахгүй батлагдаж мэдэх Татварын ерөнхий хууль Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэнд халдсан гэсэн үг.

Мөн, уг хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.3-т “…Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх ба уг дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж орсон байна. Энэ нь ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байгаа татвар төлөгчид тавьсан босго юм.

Мэдээж хэрэг, татвар буй дор төр оршдог. Татвар төлөх нь иргэн болоод хуулийн этгээдийн үүрэг. Гэхдээ татвар төлөгч санаатай болоод санаандгүй аль ч хэлбэрээр татварын өрөнд орж акт тавиулах хэмжээнд очдог. Энэ бол амьдрал дээр байнга тохиолддог зүйл. Тиймээс энэ өөрчлөлт бүхий хууль батлагдвал хуулийн хэлээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан явдал болох юм.

Татварын байцаагчийн тавьсан актын 10 хувьтай тэнцэх хэмжээний босгыг төлж байж маргаан үүсгэх болж байгаа учраас өндөр дүнтэй акт тавиулахгүйн тулд татвар төлөгч яаж таарах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Ер нь бол Татварын ерөнхий хуульд суусан энэ шинэ заалт Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-ийн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” гэсэн эрх шууд зөрчигдөнө.

Ингэхээр ганц энэ заалтаас болж нэгдүгээрт, татварын байцаагч, татвар төлөгч хоёр авлигын хэргийн хам хэрэгтэн болж болзошгүй эрсдэл бодитойгоор бий болно. Хоёрдугаарт, татвар төлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хөндөгдөж байгаа юм.

Иймэрхүү заалт энэ хуулийн төсөлд дахиад хэд хэд байна.

Гэтэл өнөөдөр эрх мэдэл өндөртэй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүч түрэн зүүтгүүлж, түүнийг нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав мэтийн хүмүүс дэмжиж гүйсээр батлуулж мэдэхээр болоод байна.

Хэрвээ энэ Ч.Хүрэлбаатарын хар төсөл нь хууль болоод батлагдчихвал ард түмэн татварын бус хуулийн дарамтыг яс махандаа тултал мэдрэх болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.13 № 52 (6019)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ арай л хүнд сурталтай боллоо, ноён Ли Наг Ён
Түмний мөнгийг бохирын хоолойгоор урсгагч төрийн банкны тансаглалыг хумиач
УИХ-ын ЖДҮ-чин 23 гишүүний 5-ыг нь татна гэнэ үү
KFC-гийн бусад салбараас ч зөрчил илэрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Засгийн газар
  • •Хөлбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Шинэ шинэ
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10...
Өнөөдөр болох үйл явдал

Ч.Хүрэлбаатарын хар хууль батлагдвал…

2019-03-13

Сэдвүүд : #Шинэ шинэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ арай л хүнд сурталтай боллоо, ноён Ли Наг Ён
Түмний мөнгийг бохирын хоолойгоор урсгагч төрийн банкны тансаглалыг хумиач
УИХ-ын ЖДҮ-чин 23 гишүүний 5-ыг нь татна гэнэ үү
KFC-гийн бусад салбараас ч зөрчил илэрчээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Х.Баттулга тусгай олимпын наадамд оролцсон тамирчдыг хүлээж авч, уулзлаа

5 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (19-03-25)

6 цагийн өмнө өмнө

Ж.Цолмон: АШУҮИС Эталон болно

7 цагийн өмнө өмнө

Леброн Жеймс замналынхаа 81 дэх трипл даблиа гүйцэтгэлээ

7 цагийн өмнө өмнө

АТГ: Зарим хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлжээ

8 цагийн өмнө өмнө

Б.Наранхүү, О.Содбилэг тэргүүтнүүдээс хариуцлага нэхье

10 цагийн өмнө өмнө

Нийслэлийн "Хүрээ" амаржих газрыг “Хангарди” одонгоор шагналаа

10 цагийн өмнө өмнө

Олимпийн гудамжны замыг өнөөдрөөс эхлэн хаалаа

11 цагийн өмнө өмнө

Шарлот Хорнетс сүүлийн мөчид Торонто Репторс багийг буулгаж авлаа

11 цагийн өмнө өмнө

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийнэ

11 цагийн өмнө өмнө

Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ арай л хүнд сурталтай боллоо, ноён Ли Наг Ён

11 цагийн өмнө өмнө

Орхон гол, Сэлэнгэ мөрний дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

11 цагийн өмнө өмнө

НМХГ-ынхан эрүүлжүүлэх саатуулах байрнаас зөрчил илрүүлжээ

11 цагийн өмнө өмнө

Өнөөдөр болох үйл явдал

13 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

13 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 градус дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Хакүхо М.Даваажаргал 15 дахь удаагаа нэг ч уналгүйгээр түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (19-03-24)

1 өдрийн өмнө өмнө

“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр боть хэвлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

1 өдрийн өмнө өмнө

Ичиножу А.Ичинноров нэг унаатайгаар аваргын хойноос нэхэж байна

1 өдрийн өмнө өмнө

Даллас Мавирекс аваргуудыг бутниргэлээ

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ шүүгч нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид хандлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын дөрвөн бөх нутгийнхаа дэвжээнд аваргалав

1 өдрийн өмнө өмнө

Ё.Сагсай нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана

1 өдрийн өмнө өмнө

МАН, АН нүдний булай болжээ, БЗД-ийн сонгуульд

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 5 үзүүлбэр (19.03.23)

2 өдрийн өмнө өмнө

Жеймс Харден 61 оноо авлаа

2 өдрийн өмнө өмнө

Ичиножү А.Ичинноров аваргын араас нэг унаатайгаар нэхэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНАСАУ-ын баг Монголын залуучуудын шигшээ багийг 1:0-ээр хожлоо

САНАЛ БОЛГОХ
2019-03-18 өмнө

Утасны хулгайч

2019-03-18 өмнө

Популизм хийхэд логик чухал шүү, Аюурсайхан гишүүн ээ?!

2019-03-19 өмнө

Аваргууд Сан Антонио Спөрс багт хожигдлоо

2019-03-18 өмнө

Хөвсгөлийн Ламбада

2019-03-22 өмнө

ОХУ хожигдлоо

2019-03-21 өмнө

Екатерингбургын шилдэг 5 цэвэр ялалтын бичлэг

2019-03-19 өмнө

Аладин УСК-ны трейлэр цацагдлаа

2019-03-21 өмнө

Эмоци - Монгол Онцлог

2019-03-19 өмнө

Л.Болд, Ж.Батзандан хоёрт бурхан тусалж байгаа гэнэ

2019-03-19 өмнө

Загварын топууд Сингапурыг зорино

2019-03-18 өмнө

Яннис Адетокумбо замналынхаа хамгийн их оноо авсан бичлэг

2019-03-20 өмнө

Екатерингбург их дуулгын тойм бичлэг

2019-03-20 өмнө

Т.Аюурсайхан чинь будаач будаач гэхээр... гэгч болов уу

2019-03-18 өмнө

НӨАТ-ын сугалааны 10 сая төгрөгийн азтан тодорлоо

2019-03-18 өмнө

Хакүхо М.Даваажаргал качигоши хийлээ

2 өдрийн өмнө өмнө

БНАСАУ-ын баг Монголын залуучуудын шигшээ багийг 1:0-ээр хожлоо

2019-03-20 өмнө

“Ачит-Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны 2 дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа

2019-03-20 өмнө

Нийслэл, дүүргийн дарга нар маргааш өрсөлдөх чадвараа хэлэлцэнэ

2019-03-19 өмнө

Shaqtin' A Fool

2019-03-21 өмнө

Хакүхо унаагүй, Ичиножү нэг унаатай боллоо

2019-03-20 өмнө

Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлж байна

2019-03-20 өмнө

Д.Лүндээжанцан: Төсөвт суулгасан ажил хэрэгжүүлэхэд үнэхээр бэрхшээлтэй байна

2019-03-19 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (19-03-19)

2019-03-18 өмнө

Леброн Жеймс хаалтанд орж Лейкэрс хожигдлоо

2019-03-21 өмнө

Ц.Нямдорж хоёр асуудлаар ноцтой мэдээлэл хийлээ

2019-03-22 өмнө

Аваргууд Индиана Пэйсэрс багийг бутниргэлээ

2019-03-21 өмнө

Хотын Ерөнхий менежэр Т.Гантөмөр:Өрсөлдөх чадварын тайлан бол маш хэрэгтэй судалгаа

2019-03-22 өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор “илрүүлэх” хэнд хэрэгтэй байв?!

2019-03-22 өмнө

Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлж байна

2019-03-21 өмнө

Б.Бат-Эрдэнэ: Гол хамаарал бүхий этгээдүүд нь үлдчихвий гэсэн хардлага байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах