УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж АТГ-т хүргэгдэж байна" гэж твиттер хуудастаа жиргэсэн билээ.
Тэрээр уг жиргээгээ баталгаажуулж өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ мэдээллийн хариу тайлбарыг Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр хийв.
Тэрээр энэ тухай “Хоёр зүйлээс санаа зовоод тайлбар хийх нь зүйтэй гэж бодсон. Нэгдүгээрт, нэг улстөрч очоод баахан мэдээ материал банкнаас нь очоод аваад ирсэн юм шиг тайлбарлаад байгаа. Энэ бол ерөөсөө тийм биш юм. АТГ, прокурорын байгууллага Швейцарь улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулаад анх 2017 оны есдүгээр сард хүсэлтээ тавьсан юм билээ.
Түүний дараа Швейцарь, Монгол Улс хооронд эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас хүсэлтийг нь хүлээж авдаггүй юм байна. Хүсэлтийг нь хүлээж авахын тулд эрхзүйн туслалцаа үзүүлэх эрүүгийн хэргийг нээдэг юм билээ. Ингэсний дараа прокурорын байгууллага банкнаас мэдээлэл авах эрхтэй болдог. Нэг ёсондоо Швейцарийн банк хэн дуртайд нь өгдөггүй юм байна.
Миний дансыг хариуцаж байсан банкны хоёр ажилтнаас гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ явдал бүтэн жил гаруй үргэлжилсэн юм байна. Тэгээд 2018 оны арванхоёрдугаар сард энэ бүх материалыг “Монголын талд өгөх бололцоо байна. Үүн дээр та нарын саналыг сонсъё гээд миний тэнд хөлсөлж авсан өмгөөлөгчид хандсан. Манай өмгөөлөгч хариуд нь “Бид эсэргүүцэж байна. Хүний эрх талаасаа хувь хүний дансны материалыг өгөх ёсгүй гэсэн. Би ч мөн санал нэг байсан.
Яагаад гэвэл 2017 онд шинэ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гарсантай холбоотойгоор би бүх материалыг АТГ-т байцаалт өгөхдөө гаргаж өгсөн. Миний гаргаж өгсөн материалыг Швейцариас ирсэн материалтай тулгаж үзэж байж батлах хэрэг гарсан. Швейцарийн холбооны улсаас Монгол руу ирүүлэх гэж байгаа материал надад ирсэн шүү гэдгийг би АТГ-ынханд хэлсэн. Тэд та түүнийгээ өгч болох уу гэсэн. Албан ёсоор өгч болно гээд өмгөөлөгчөөсөө ирсэн мэйлийг АТГ-ын мөрдөгчийн мэйл рүү форвард хийж явуулсан.
Ингэж өгөөд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Үндсэндээ АТГ-т надад холбогдох материал бүрэн очсон гэсэн үг. Прокурорын шугамаар ирсэн материал мөн боловч надаар дамжиж ирсэн л материал юм шүү дээ.
Одоогийн ирж байгаа материал нь Швейцарийн холбооны улс манай тэнд байгаа Элчин сайдын яаманд явуулаад тэндээс дипломат консулын газраар дамжаад шуудангаар ирсэн гэсэн үг. Түүнээс Т.Аюурсайхан гишүүн очоод авчирсан зүйл байхгүй гэдгийг би сэтгүүлчдэд баримттайгаар үзүүлж байна” гэсэн юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.