Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дүүргүүдийн өрсөлдөх чадварыг тодорхойлох судалгааг хийж, өнөөдөр тайлангаа танилцууллаа. Нийт таван багц буюу 150 гаруй үзүүлэлтэд үндэслэн нийслэлийн есөн дүүргийн өрсөлдөх чадварыг дүгнэжээ. Тус судалгаагаар Хан-Уул дүүрэг хамгийн өрсөлдөх чадвартай дүүргээр нэрлэгджээ.
Тус төвөөс 2013 оноос хойш аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийсэн. Харин дүүргүүдийн тухайд энэ жил хоёр дахь удаагаа уг судалгааг хийж байгаа юм. Энэхүү судалгааг хийснээр “Дүүргүүдийн Засаг дарга нарт болон тэнд ажиллаж байгаа хүмүүст гарын авлага болж байгаад баяртай байгаа. Түүнчлэн жирийн иргэд хүртэл эрэл сурал болж, авч өдөр тутамдаа ашиглаж байгааг сонсох сайхан байна. Цаашид судалгааны ажлыг жил бүр уламжлал болгон хийнэ” гэдгээ дуулгаж байлаа.
Хоёр дахь удаагийн уг судалгаагаар Хан-Уул дүүрэг хамгийн өрсөлдөх чадвартай дүүргээр шалгарчээ. Түүний дараа Баянгол, Баянзүрх дүүргүүд орсон бол өрсөлдөх чадварын хувьд нийслэлийн алслагдсан дүүрэг гэгдэх Багануур, Налайх, Багахангай дүүргүүд орчээ. Гэхдээ зарим үзүүлэлтүүд дээр алслагдсан дүүргүүд өндөр үзүүлэлттэй тэргүүлж байсан юм. Тухайлбал, амьдрах орчны аюулгүй байдал, агаарын бохирдол, ногоон байгууламж гээд амьдрах орчинтой холбоотой томоохонд тооцогдох үзүүлэлтүүдэд тус дүүргүүд өрсөлдөх чадвар өндөртэй байсныг судлаачид хэлж байлаа.
Харин нийслэлийн есөн дүүрэгт хамгийн үзүүлэлт муутай, өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвар муу гэж дүгнэгдсэн үзүүлэлт бол засаглалын тогтвортой байдал байсныг судалгааны багийнхан онцолж байсан юм. Дүүргийн засаг захиргааны удирдлагаас авахуулаад, тэнд ажиллаж байгаа жирийн иргэд хүртэл байнгын солигдож байдаг нь тус дүүргийн жирийн иргэний ажил, амьдралд хүртэл нөлөөлөхүйц сөрөг нөлөө үзүүлдэг тухай хэлж байсан юм.
Энэ жилийн судалгаанд Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцжээ. Өнөөдөр болсон тайлангийн үеэр тус байгууллагуудын төлөөлөл ирж, дүүргүүдэд тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцын талаар санал солилцлоо.
Марк Кейнг: Дүүрэг бүр өөр өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн бодлоготой болох хэрэгтэй
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнг:

-Бид Улаанбаатар хотыг хангалттай хөгжих боломжтой гэж үздэг. Учир нь хүн амын олонхи нь залуучууд буюу дундаж настай хүмүүс эзэлдэг шүү дээ. Миний хувьд тэдэнд чиглэсэн салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай гэж боддог. Тэр хөгжиж чадахгүй байгаа салбарууд руу түлхүү анхаарч, ажиллах хэрэгтэй гэж үздэг. Бэлээхэн ийм сайхан судалгаа нь жил бүр гарч байхад үүнд тулгуурлан хөгжүүлэх бүрэн боломж бйагаа гэж харж байна. Манай Азийн санд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих төв байгаа. Тэр ажлын хүрээнд харахад гарааны бизнес болон эдийн засгийн шинэ салбарт хөгжих боломжтой гэж харж байгаа.
Энэ тайланг би ганцхан эдийн засгийн тайлан гэж харахгүй байгаа. Тиймээс бүх бүлэгт таарсан, ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн асуудлуудыг анхаараасай гэж хүсч байна. Мөн тайланд дүүргүүдийн давуу болон сул талуудыг хоёуланг нь үзүүлсэн тиймээс дүүрэг бүр өөр өөр хөгжлийн бодлого, алсын хараатай байх ёстой гэж би харж байна. Яагаад гэвэл өөр онцлог, шийдвэрлэх асуудлуудтай байгаа учраас тэр шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бодлогоо өөрсдийн онцлогт тохируулан өөр өөр боловсруулаасай гэж хүсч байна.
П.Цагаан: Судалгааны үзүүлэлт муу гарахад Засаглалын тогтворгүй байдал хамгийн их нөлөөлж байна
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан:
-Өрсөлдөх чадварын судалгааг жил бүр хийх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Энэ удаагийн тайлангийн зорилго, ач холбогдол гэвэл өмнөх судалгаанаас хэр зэрэг ахиц гарч, өмнөх үзүүлэлтүүдээс ямар үзүүлэлтүүд нь буурсан байна. Шийдвэр гаргах түвшний хүмүүс дүүргээ хөгжүүлэхэд юуг анхаарах вэ гэдгийг харах зорилгыг агуулсан. Дүүргүүд хөгжиж, өрсөлдөх чадвартай байна гэдэг нь нийслэл хөгжихийн нэр. Нийслэл хөгжвөл Монгол Улсын тал нь хөгжиж байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор Өрсөлдөх чадварын судалгааны тайлан гэдэг нь товчоор хэлбэл хөгжлийн хэмжүүр гэсэн үг.

Хэмжүүр хэрэгсэл гэвэл цаг, даралтны аппарат, электрон жин зэргийг нэрлэж болно. Тухайлбал, хэн нэгэн хүн даралтны аппаратаар даралтаа үзээд хэвийн бус хэлбэлзэж байвал тогтворжуулах арга хэмжээ авдаг шиг. Бид хөгжлөө хэмжиж чадвал хөгжлийн гарцаа олох, бодит боломжийг эрэлхийлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр энэ тайлан нийслэлийн иргэн бүр хэрэглэж байвал их зүгээр. Шийдвэр гарах түвшний хүмүүс бодлогоо тодорхойлохдоо ашиглаж болох бол жирийн иргэн хүн орон сууц авахдаа аль дүүрэгт байвал зүгээр вэ гэдгээ ч эндээс харж болно. Тодруулбал, энэ дүүрэгт эмнэлэг сургуулийн хүртээмж хэр байна, агаарын бохирдол, автозогсоол, ногоон байгууламж, засаглалын тогтвортой байдал гээд бүхий л үзүүлэлт нь энэ судалгаанд орчихсон байгаа юм л даа.
Монгол Улсын судалгааны ерөнхий индекс жил ирэх тусам буурч байгаагийн гол шалтгаан нь таван багц үзүүлэлтийн нэг Засаглалын асуудал. Төрийн бодлого хүртэл залгамж халаа нь алдагдахаар юу ч биш болдог. Түүний адил дүүргүүдэд ч энэ болж байна. Хүмүүс төрийн байгууллагуудын хүнд суртлын талаар хамгийн их бухимдалтай байдаг нь ч мөн л нөгөө тогтвортой бус байдалтай холбоотой. Ажлаа мэддэг, тогтвор суурьшилтай ажилладаг хүн ховордсоных шүү дээ.
Тэгэхээр бид энэхүү судалгаагаар дүүргүүдэд тулгамдсан асуудлуудыг “оношилчихлоо”, одоо хэрхэн эмчлэх нь дарга нарын ажил. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бидэнтэй хамтарч байгаад тун баяртай байна. Тэгэхээр товчоор тодорхойлон хэлбэл, хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал удирдаж чадна, удирдаж чадвал хөгжинө гэсэн үг.
Т.Гантөмөр: Манай дарга нар өрсөлдөх чадварын тайланг үзэх хэрэгтэй
Улаанбаатар хотын Ерөнхий менежэр Т.Гантөмөр:
.jpg)
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргаж байгаа энэ өрсөлдөх чадварын тайлан бол маш хэрэгтэй судалгаа. Тиймээс би заавал ирж сонсож, хэрэгтэй мэдээллээ авдаг. Миний хийдэг ажилтай ч нягт холбоотой. Манай зарим дүүргийн дарга нар ирсэн байна. Зарим нь харагдахгүй байна. Уг нь дүүргээ хөгжүүлье, ажлаа шинжлэх ухааны үндэстэй хийе гэж байгаа бол энэ судалгааг ирээд сонсож, ажил, бодлогодоо тусгавал хэрэгтэй л дээ. П.Цагаан даргын хэлсэнчлэн хэмжээд, хянаад удирдвал хөгжүүлж чадна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.