БНСУ-ын Элчин сайдын яамны хүнд суртал хэрээс хэтэрлээ. Энэ үгийг олон хүний амнаас сонсох боллоо.
Виз мэдүүлснээс хойш долоохон хоногийн дараа хариу нь гардаг байсан үе саяхан. Гэтэл энэ хугацаа хоёр долоо хоног, нэг сар гэж сунжирсаар одоо бүр бүхэл бүтэн хоёр сар шалгаж байж, хариуг нь өгнө хэмээн мэдэгддэг болов. Хугацаа сунгаж болно. Гэхдээ хэнийг хоёр сар сунгах вэ гэдгээ хармаар юм. Ганц нэг жишээ хэлье л дээ.
Нэгэн танил маань хүүгийнхээ амралтаар солонгос руу гэр бүлээрээ явахаар виз мэдүүлсэнд хоёр сарын дараа хариу нь гарна хэмээн Элчингээс мэдэгджээ. Аав ээж нь хоёулаа дипломат паспорттой. Гэтэл тэдний хүүхдийн визний хариу хоёр сарын дараа гарна хэмээн Элчингээс мэдэгдсэн тухай эцэг эх нь ярьж байна. Тэдний хэлж буйгаар “Бид АНУ, Англи гээд олон улсаар явсан. Хамгийн хэцүү нь БНСУ болсон бололтой. Бүтэн хоёр сарын дараа хариуг нь гарна гэх юм. Тэгсээр байтал хүүхдийн минь амралт дуусах юм байна. Тэгээд 10 настай хүүхэд тэнд очоод харлаад үлдэх үү арай л юм” хэмээн ярив.
Аав ээж нь хоёулаа дипломат паспорттой байнгын гадагшаа дотогшоо явдаг хүмүүсийн хүүхдийг ингэж шалгаж байгаа юм чинь жирийн иргэд бид БНСУ-ыг зорино гэдэг хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл мэт болсон бололтой.
Бас нэг жишээ. Цалин өндөр, БНСУ байтугай АНУ, Англи, Япон, Австрали, Сингапцр гээд хэчнээн улсаар явсан нэг хүн БНСУ-ын визэнд оржээ. Гэтэл хоёр сар шалгана гэжээ. Ийм амьдралгүй юм гэж байх уу.
Харьд очоод хэл ам таталдаг, хугацаандаа багтаж ирэхгүй “харладаг” гээд монголчууд бидэнд учир бий л байх. Тэглээ гээд ганцхан хүнийг бүтэн хоёр сар шалгана гэж юу байх вэ. Виз мэдүүлсэн ганц хүнийг хоёр сар шалгадаг Солонгосын элчингийнхэнд өөр хийх ажил байдаггүй юм уу, эсвэл хүнд суртал уу.
Солонгосыг зорьж ажиллах, амрах, аялах зугаалах хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа ч тэдний шалгуурыг давах нь хамгийн хэцүү бололтой.
Мэдээж улсаас улс дамнаж байгаа хүмүүсийг шалгах нь зүйн хэрэг. Ялангуяа урьд нь хэрэг төвөгт холбогдож байсан, бичиг баримтын зөрчилтэй хүмүүсийг зайлшгүй шалгах хэрэгтэй. Харин байнгын зорчих паспорттой, гэр бүлээрээ гарч байгаа, ямар нэгэн зөрчилгүй хүмүүсийг ингэж залхааж байгаа нь Элчингийн ажилчдын хүнд сурталтай холбоотой гэж харахад хүргэж байна.
Өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилж байгаа учраас үүнийг дуулгахаас өөр арга алга. Эрхэм ноён Ерөнхий сайд та энэ асуудлыг эргэж нэг хараач.
Сошиалаар Солонгосын виза хүлээсээр байтал хүүхэд гаргаад, хүнтэй суугаад, ажилтай болоод, зарим нь "чад хийж байна" хэмээн хошигнож байна.
Виз мэдүүлж байгаа хүмүүсийг ялгаж салгаж, хандах хэрэгтэй бус уу. Байнга гадагшаа явдаг хүмүүс 2 сар гаруй пасспортоо хураалгаж байна гээд бод доо. Мэдээж хуурамч бичиг баримт өгсөн хүн байгаа, гэхдээ тэднийг ямар ч асуудалгүй хүмүүстэй нэгтгэж хүнийг хохироох шаардлагагүй биз дээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.