• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол, Туркийн бахархалт цэцгийг дүрсэлжээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улстай 1969 оны зургадугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Турк улс Элчин сайдын яамаа манай улсад нээжээ. Түүнээс хойш хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж 50 жилийн ойтойгоо золгож байна. Энэ түүхэн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаанд шуудангийн салбар буюу агаарын тээвэр голлох үүрэг үзүүлсэн байдаг. Тиймээс 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол шуудан” компаниас санаачлан  хамтын ажиллагааны бэлгэдэл бүхий марк бүтээснийг өчигдөр танилцууллаа.

 Нээлтэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Монгол Улсаас Турк улсад  суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, “Монгол шуудан”  ХК-ийн захирал Б.Анхбаатар нар оролцсон юм. Мөн эдгээр өдрүүдэд манай улсад айлчилж буй  БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп, Турк Улсаас  Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Ахмед Язал болон марк сонирхогчид уригдав. 

Монгол, Туркийн хагас зуун жилийн бэлгэдлийг агуулсан уг марк нь хэлхээ нэг, хоёр гэсэн нэртэй. Нэгдүгээр хэлхээний нэрийн маркинд Турк улсын Истанбул хотын хоёр тулгууртай Евро-Азийг холбосон Босфорын гүүр дээгүүр нисч буй Монгол Улсын онгоц, хажуу талд нь Турк улсын үндэсний бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлжээ. Харин хоёрдугаар нэрийн марканд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод буусан Турк Улсын онгоц түүний наана хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэн угтаж буй монгол эмэгтэй байх бөгөөд хажуу талд нь Монгол Улсын үндэсний бахархалт Бэрцэцэгийг байрлуулжээ. Хэлхээ маркийн дунд хэсэгт 50 жилийн ойн логог зохиомжилж дүрсэлсэн байв.

Харин хэлхээний доод хэсгийн чимэглэл зурагт хоёр улсын түүхэн харилцааг тусгаж өгснөөрөө ихээхэн онцлогтойг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн торгоны замын тэмээн жингийн цувааг дүрсэлж ард хэсэгт нь Турк улсын Истанбул хотод байх ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхэн дурсгалт Софийн цогчин дуган, Анкара хотын Анкара цайз, Ил хаант улсын шадар сайд Чобан ноёны бариулсан Арас мөрөн дээрх Чобандеде гүүр, Көседаг уул. Мөн Орхоны хөндий, Түрэгийн үед хамаарах Хөшөө цайдамын дурсгал болох Культегины хөшөө, XIII зууны Их Монгол Улсын гэр тэрэг, эртний нийслэл Хархорум хотын төв талбай, Мөнгөн мод зэргийг оруулжээ. Маркын зургийн зохиомжийг гаргахад түүхийн ухааны докторууд үнэтэй хувь нэмэр оруулсан талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж байсан юм. Мөн уг маркийн ерөнхий дизайнераар Ж.Ганхуяг, зураачаар Х.Баярмагнай, Б.Баярхүү нар оролцжээ.

Б.Дамдинбазар: 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна

 Нээлтийн үеэр “Монгол шуудан” ХК-ийн Марк үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Энэ жил Монгол, Туркийн 50 жилийн ой тохиож байгаа. Үүний хүрээнд хийгдэх чухал ажлын нэг нь марк гаргах юм. “Монгол шуудан” ХК анх 1924 онд анхны маркаа хүлээн авч үйлчилгээнд нэвтрүүлж байсан бөгөөд Монгол маркийн 95 жилийн ой тохиож байна. Мөн 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна” гэсэн юм. Хоёр улсын дипломат харилцааны билгэдэл бүхий уг марк нь 10 мянган хувь хэвлэгдсэн байна. 500 ширхэг маркийг 11000 төгрөгийн үнэтэй худалдаалжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Маркийн зургийн утга санааг халуун дотноор хүлээн авч, дэмжиж Турк улсын шуудангаас ижил загварын хамтарсан маркийг гаргасан. Марк бүтээхэд онцгой хүчин зүтгэл үзүүлсэн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмед Язал тэргүүтэй мэргэжил нэгт нөхдөд талархал илэрхийлье” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Дорнод аймагт тусгаарлах байранд албадан тусгаарлалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй
ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Олимпизм
  • •Байнгын хороо
  • •Сурвалжлага
  • •Намууд
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Оддын амьдрал
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Шагналаар бялуурсан наадмууд
С.Баярын хэрэг: “Петровис” ба...

Монгол, Туркийн бахархалт цэцгийг дүрсэлжээ

2019-07-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Монгол, Туркийн бахархалт цэцгийг дүрсэлжээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улстай 1969 оны зургадугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Турк улс Элчин сайдын яамаа манай улсад нээжээ. Түүнээс хойш хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж 50 жилийн ойтойгоо золгож байна. Энэ түүхэн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаанд шуудангийн салбар буюу агаарын тээвэр голлох үүрэг үзүүлсэн байдаг. Тиймээс 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол шуудан” компаниас санаачлан  хамтын ажиллагааны бэлгэдэл бүхий марк бүтээснийг өчигдөр танилцууллаа.

 Нээлтэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Монгол Улсаас Турк улсад  суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, “Монгол шуудан”  ХК-ийн захирал Б.Анхбаатар нар оролцсон юм. Мөн эдгээр өдрүүдэд манай улсад айлчилж буй  БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп, Турк Улсаас  Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Ахмед Язал болон марк сонирхогчид уригдав. 

Монгол, Туркийн хагас зуун жилийн бэлгэдлийг агуулсан уг марк нь хэлхээ нэг, хоёр гэсэн нэртэй. Нэгдүгээр хэлхээний нэрийн маркинд Турк улсын Истанбул хотын хоёр тулгууртай Евро-Азийг холбосон Босфорын гүүр дээгүүр нисч буй Монгол Улсын онгоц, хажуу талд нь Турк улсын үндэсний бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлжээ. Харин хоёрдугаар нэрийн марканд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод буусан Турк Улсын онгоц түүний наана хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэн угтаж буй монгол эмэгтэй байх бөгөөд хажуу талд нь Монгол Улсын үндэсний бахархалт Бэрцэцэгийг байрлуулжээ. Хэлхээ маркийн дунд хэсэгт 50 жилийн ойн логог зохиомжилж дүрсэлсэн байв.

Харин хэлхээний доод хэсгийн чимэглэл зурагт хоёр улсын түүхэн харилцааг тусгаж өгснөөрөө ихээхэн онцлогтойг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн торгоны замын тэмээн жингийн цувааг дүрсэлж ард хэсэгт нь Турк улсын Истанбул хотод байх ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхэн дурсгалт Софийн цогчин дуган, Анкара хотын Анкара цайз, Ил хаант улсын шадар сайд Чобан ноёны бариулсан Арас мөрөн дээрх Чобандеде гүүр, Көседаг уул. Мөн Орхоны хөндий, Түрэгийн үед хамаарах Хөшөө цайдамын дурсгал болох Культегины хөшөө, XIII зууны Их Монгол Улсын гэр тэрэг, эртний нийслэл Хархорум хотын төв талбай, Мөнгөн мод зэргийг оруулжээ. Маркын зургийн зохиомжийг гаргахад түүхийн ухааны докторууд үнэтэй хувь нэмэр оруулсан талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж байсан юм. Мөн уг маркийн ерөнхий дизайнераар Ж.Ганхуяг, зураачаар Х.Баярмагнай, Б.Баярхүү нар оролцжээ.

Б.Дамдинбазар: 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна

 Нээлтийн үеэр “Монгол шуудан” ХК-ийн Марк үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Энэ жил Монгол, Туркийн 50 жилийн ой тохиож байгаа. Үүний хүрээнд хийгдэх чухал ажлын нэг нь марк гаргах юм. “Монгол шуудан” ХК анх 1924 онд анхны маркаа хүлээн авч үйлчилгээнд нэвтрүүлж байсан бөгөөд Монгол маркийн 95 жилийн ой тохиож байна. Мөн 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна” гэсэн юм. Хоёр улсын дипломат харилцааны билгэдэл бүхий уг марк нь 10 мянган хувь хэвлэгдсэн байна. 500 ширхэг маркийг 11000 төгрөгийн үнэтэй худалдаалжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Маркийн зургийн утга санааг халуун дотноор хүлээн авч, дэмжиж Турк улсын шуудангаас ижил загварын хамтарсан маркийг гаргасан. Марк бүтээхэд онцгой хүчин зүтгэл үзүүлсэн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмед Язал тэргүүтэй мэргэжил нэгт нөхдөд талархал илэрхийлье” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Дорнод аймагт тусгаарлах байранд албадан тусгаарлалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй
ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 минутын өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

10 минутын өмнө өмнө

Шөнөдөө ялимгүй цас орно

14 цагийн өмнө өмнө

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

20 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Дорнод аймагт тусгаарлах байранд албадан тусгаарлалаа.

20 цагийн өмнө өмнө

Эх орны үнэнч хамгаалагч Эрэлч ноход

21 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

21 цагийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс 13 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байна

21 цагийн өмнө өмнө

Цагдаагийн ерөнхий газраас С.Ганбаатарт мэдэгдэл хүргэжээ

21 цагийн өмнө өмнө

Шинэ орон сууцны үнэ дунджаар 2.450.855 төгрөг байна

21 цагийн өмнө өмнө

Суурьшил ба хуулбар, “Цаасан хот”-ын нисдэг хуулиуд

21 цагийн өмнө өмнө

Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй

21 цагийн өмнө өмнө

11:00 цагийн мэдээнээс хойш нийтийн байрнаас зургаа нэмэгдлээ

21 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн байна

23 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

1 өдрийн өмнө өмнө

НӨАТ: Нэг сая төгрөгийн 264 азтан тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 13-15 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

1 өдрийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн албан хаагчид үйлчилгээний байгууллагуудтай хамтран халдвараас сэргийлэн ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Он гарсаар 590 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулав

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-01-24)

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр ч удаа цаг сунгаж Денвер Наггетс баг Финикс Сансыг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч В.Путины дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын фото

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2021-01-21 өмнө

Ц.Ганзориг: Ерөнхий сайдын дэргэд хүмүүжсэн залуу насны минь чухал үе байлаа

1 өдрийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

1 өдрийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

2021-01-21 өмнө

Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан мэт мэдэгдэл хийсэнд туйлын харамсалтай байна

2021-01-22 өмнө

НОК: Дараах салбарт хязгаарлалтын дэглэм үргэлжилнэ

2021-01-20 өмнө

Я.Содбаатар: УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

2021-01-19 өмнө

COVID-19: Шинэ хувилбарын B.1.1.7 вирус судлаачдыг айлгаж байна

2021-01-19 өмнө

МУИС-ИЙН ЗАХИРАЛ, ОЮУТАН ХОЁРЫН МЭДЭГДЭЛ

2021-01-22 өмнө

Ерөнхийлөгчийн “Энтертайнмент” гэв үү?!

2021-01-22 өмнө

Ж.Чинбүрэн: Надад сайд болох хувийн сонирхол алга

2021-01-21 өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө

2021-01-20 өмнө

У. Хүрэлсүх: Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно

2021-01-22 өмнө

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн нэг ажилтан, бусад нь өмнө батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал болсон хүмүүс байна

2021-01-19 өмнө

Дохагийн тэмцээнээс юу харагдав

2021-01-21 өмнө

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх ерөнхийлөгч болох гэж хариуцлагаас зугтаж байна

21 цагийн өмнө өмнө

Цагдаагийн ерөнхий газраас С.Ганбаатарт мэдэгдэл хүргэжээ

2021-01-20 өмнө

Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

2021-01-19 өмнө

Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж эхэллээ

2021-01-22 өмнө

Н. Алтанхуяг: Ерөнхий сайд ил хэлж чадахгүй хэцүү байдалд орчихож, бууж өгч байгаад нь харамсаж байна

2021-01-22 өмнө

Кайли Женнер амралтанд авахуулсан бикинитэй зурагаа тавьжээ

2021-01-21 өмнө

Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд

1 өдрийн өмнө өмнө

Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

23 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч В.Путины дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын фото

2021-01-22 өмнө

О.Батханд: Жагсаалд Ерөнхийлөгч ямар ч хамаагүй

2021-01-22 өмнө

Жо Байден олон улсын гэрээ, байгууллагад дахин нэгдэх бичигт гарын үсэг зурлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах