Бөхөө дээдэлдэг монголчуудыг жил бүрийн улсын баяр наадмын дараа допинг, цолны найраа гэх зүйл гонсойлгох юм. Энэ жил ч түүнийг тойрсонгүй. Допингийн эсрэг үндэсний төвөөс хоёр бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдээлсэн ч түүний нэрийг хуулийн дагуу манайх зарлах ёсгүй Баяр наадам зохион байгуулах хорооноос зарлана хэмээн мэдэгдсэн.
Гэвч баяр наадам зохион байгуулах хороо мэдээлж амжаагүй байтал Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ жилийн түрүү болж, аварга цол шинээр хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн гэх мэдэгдлийг дөнгөж сая гаргачихлаа.
Өнөөх Баяр наадам зохион байгуулах хороо нь ч зарлаагүй, Э.Оюунболд аварга ч өөрөө мэдээлэл хийгээгүй байхад МҮБХ яаран сандран ийм мэдэгдэл гаргаж байгаа нь олныг гайхашруулав бас хардах сэтгэл төрүүлэв.
Учир нь Монголын үндэсний бөх хоёр холбоотой, хоёр толгойтой болоод удаж байгаа. Хэрүүл тэмцэл нь хэрээс хэтэр Монгол бөхийн өргөөгөө булаацалдан зодолдож, Төрийн тэргүүний хараанд хүртэл орж байсныг нь санаж байгаа биз ээ. Тэдний энэ маргаан өнөөдөр ч эцэслэгдээгүй байгаа. Тэгвэл энэ хэрүүл тэмцэлдээ шинэхэн аваргыг хутгаж, түүний багш Б.Бат-Эрдэнийг “намнах”-ын тулд хуулийн хүрээнд допингийн асуудлыг зарлах ёстой байгууллагаас нь өрсөж МҮБХ мэдэгдэл гаргачихлаа гэх хардлага олон нийтийн дунд тарчихлаа.
Тиймээс үнэн мэдээллийг олон нийтэд хүргэхийг Нийслэлийн Баяр наадам зохион байгуулах хорооныхноос шаардаж байна. Мөн шинжилгээний хариуг бодитоор нь олон нийтэд үзүүлэхийг Допингийн эсрэг үндэсний төвийнхнөөс хүсч байна. Хэрэв үнэн бол шинэхэн аварга өөрөө мэдээлэл хийж, ард түмнээсээ уучлал хүссэний дараа түүнд зохих арга хэмжээг авахад оройтохгүй болов уу.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.