Хар тамхи, мансууруулах бодис автомашиндаа хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын 461 дүгээр хаалттай хорих ангид саатуулж байна. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Түүнчлэн дуучин залууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Хар тамхи хэрэглэснээс гадна энэ төрлийн бодисыг хадгалсан нь цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах үндэслэл болжээ. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол тав хүртэлх жилийн ял оноох хуультайг эх сурвалжууд хэлж байна.
Дашрамд сонирхуулахад, дуучин Б.Амархүү одоогоос хоёр жилийн өмнө “Black challenge”-д нэгдэн “Дэлхийн хамгийн азтай хүн гэж би өөрийгөө боддог. Үр хүүхдийнхээ төлөө өнөөдөр олон зүйл хийж чадахын нэг нь хар тамхигүй ирээдүйг бүтээж өгөх, түүний эсрэг тэмцэх юм. Би black challenged нэгдэж хар тамхигүй Монголын дуу хоолойгоо нэгтгэж байна” хэмээн цахимаар уриалж байжээ.
Ард түмэн түүнд ямар их хайртай билээ. Гэтэл хайрыг нь дааж амлалтандаа хүрэхгүй, залууст буруу үлгэр дуурайлал үзүүлж өнөөдрийн байдалд хүрснийхээ төлөө тэр ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй.
Ганц Б.Амархүү бус ийм төрлийн хэрэгт холбогдсон эрхмүүд манай урлаг, спортынхон дунд цөөнгүй бий. Тэднийг харж бидний ирээдүй өсч, хүмүүждэг. Тиймээс хар тамхи болон ёс суртахуун бусад төрлийн зөрчил гаргасан олны танилууд ч тэр олон нийтээс уучлалт гуйх ёстой. Тэд олны өмнө хазгай гишгэх эрхгүй улс. Алдаж болсон хойно, уучлал гуйх ухамсартай байх ёстой.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.