• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

Улаанбаатар хотноо энэ сарын 14-20-нд 11 дэх жилдээ “Улаанбаатар” Олон Улсын кино наадам үргэлжилж байна. Уг наадмыг нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн Газар, Монголын Урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой зохион байгуулж байгаа аж.

Улаанбаатар олон улсын кино наадмын "Монгол кино" хөтөлбөрийн шилдэг гурван киноны нэгээр найруулагч Ж.Сэнгэдоржийн "Би Нар" кино шалгарчээ. Уг кино энэ сарын 16-нд 20.00 цагаас "Тэнгис" кино театрт гарна.

Өнөөдөр Улаанбаатар олон улсын XI дэх кино наадам "Ер бусын ертөнц" киногоор нээлтээ хийнэ. Дархадын хотгороор 90-ээд онд аялаж явсан Франц сэтгүүлчийн бодит түүхээс сэдэвлэсэн Монгол бөөгийн тухай уг кино 2019 оны Венецийн кино наадмын Venice Days - Giornate deli Autori хэсэгт сонгогдож дэлхийн нээлтээ хийсэн бол Улаанбаатар олон улсын XI кино наадам Улаанбаатар олон улсын XI кино наадам Ulaanbaatar Int Film Fest -д Монгол дах нээлтээ хийх гэж байна. Франц, Бельги, Монголын 60 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, Францын найруулагч Фабиен Бэртод Fabienne Berthaud найруулжээ.Киноны гол дүрүүдэд дэлхийн 50 топ эмэгтэй кино жүжигчдийн 1 гэгддэг Бельгийн жүжигчин Cécile de France болон Монголын кино урлагийн од Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав нар тоглосон бол Монгол талын гүйцэтгэх продюсерээр "Guru Media" продюсер Ц.Ариунаа ажилласан байна.

Энэ жил үзэгчдэд хүрэх зарим киног танилцуулъя.

Систем сүйтгэгч

Найруулагч Нора Фингшайдын анхны найруулсан бүтээл болох "Систем сүйтгэгч" нь сэтгэл зүй, оюун санааны нарийн судалгааг өвөрмөц мэдрэг, бодитой үзүүлсэн сэтгэл хөдөлгөм кино юм. Уг кино нь 2019 оны Берлины ОУКН-ын Альфред Бауэрын Шагнал-мөнгөн баавгай хүртсэн, тус наадмын уралдаант хэсэгт "Алтан Баавгай" тэргүүн шагналд өрсөлдсөн. 92 дахь Академийн шагнал- Оскарт гадаадын шилдэг кино төрөлд Герман улсаас нэр дэвшиж байгаа. 2018 оны Ле Арк Кино Наадмын “Өрнөж буй Бүтээл” шагнал хүртсэн.

Үйл явдлын товч: Бенни охин балчир боловч хэцүү аюултай. Тэр хаана ч орсон ямагт хөөгддөг. 9 настай, хагас зэрлэг энэ охиныг хүүхдийн халамжийнхан “систем сүйтгэгч” гэж нэрлэх боловч охинд өөрчлөгдье гэсэн хүсэл огтхон ч байхгүй. Бяцхан Бенни ганцхан хүсэлтэй тэр бол гэртээ харьж ээжтэйгээ л байх. Түүний ээж Бианка хүртэл охиноосоо айна. Хүүхдийн халамжийн төвийн Хатагтай Бафани охиныг байнгын хаягтай болгохыг их хичээнэ. Тэрээр уурыг нь барьж сургах гэж тусгай багш Мишаг хөлслөн охиныг сургуульд нь байх хугацаанд хамт байлгахаар болно. Хонгилын үзүүрт найдварын оч үсэрнэ. Бусад хүмүүс тусалж чадаагүй зүйлийг Миша чадах болов уу?

Шимэгч 

Бун Жун У 31 насандаа “Хуцдаг нохой хүн урдаггүй” (Barking Dogs Never Bite, 2000) нэрт бараан комеди төрлийн киногоор найруулагчийн анхны гараагаа эхэлж байсан бол ижил төрөл жанрын “Parasite” киногоор 19 жилийн дараа найруулагчийн замналын оргилдоо хүрч буй нь сонин тохиолдол. “The Parasite” кино нь каннын дээд шагнал Алтан дал мод авсан бүтээлүүдээс одоогоор олон улсын зах зээлд хамгийн их ашиг олоод буй бүтээлээр тодроод байна. Кино урлагийн үнэ цэнэ, үзэгчдийн таашаалд хүрэх эрэлттэй чанарын аль алийг нь эл “Шимэгч” өөртөө агуулсан бололтой.

Рокетмэн

"Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн уг кино 2019 оны тавдугаар сард нээлтээ хийсэн юм. Rotten Tomatoes дээрээс 89%-ийн үнэлгээ авсан. Дэлхийн алдарт уран бүтээлч Элтон Жоны амьдралыг харуулах тус киноны гол дүрийг Тэрон Эгертон бүтээсэн юм. Дуу хөгжимд дуртай хүн бүр энэ киног сонирхон үзээрэй. 

Цав цагаан өдөр

Каннын ОУКН-ын Луис Родерер Сангийн Залуу Од Шагналт, Шүүмжлэгчдийн Долоо Хоногийн Тэргүүн Байрт нэр дэвшсэн уг бүтээл Исландын кино урлагийн орчин цагийн нэгэн шинэ төлөөлөл юм. 

Товч танилцуулга: Исландын нэгэн арал дээр амьдардаг хуучин цагдаагийн ажилтан Ингимундур эхнэрээ машины ослоос болж алдана. Хүнд хэцүү бүхэн ард хоцорч хараахан амжаагүй байтал тэр эхнэрээ өөр хүнтэй байсан байж магадгүй гэх бодолд автах бөгөөд тэр нь цааш үргэлжилсээр аюултай, учир нь олдохгүй үйл явдлууд өрнөх болно.

Энэ сарын 18-нд "Улаанбаатар" кино форумын хоёр дах өдөр "Кино дууссаны хойно" кино түгээх маркетинг стратегийн тухай хэлэлцүүлгийг 14.00 цагаас "Тэнгис" кино театрт болно.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”
Н.Хулан: Шинэ туршилт бүр намайг бүтэлгүйтлээс айдаггүй болгосон
Буриадын зурагчин монгол охины зургаар тэргүүлжээ
Шинэ жилээр санал болгох 10 кино

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Намууд
  • •Ярилцлага
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Яам
ХУРААХ
Майкл Вайсс: Киргизийн эсрэг...
Өдөртөө 9-11 градус дулаан байна

“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

2019-10-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

Улаанбаатар хотноо энэ сарын 14-20-нд 11 дэх жилдээ “Улаанбаатар” Олон Улсын кино наадам үргэлжилж байна. Уг наадмыг нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн Газар, Монголын Урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой зохион байгуулж байгаа аж.

“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

Улаанбаатар олон улсын кино наадмын "Монгол кино" хөтөлбөрийн шилдэг гурван киноны нэгээр найруулагч Ж.Сэнгэдоржийн "Би Нар" кино шалгарчээ. Уг кино энэ сарын 16-нд 20.00 цагаас "Тэнгис" кино театрт гарна.

Өнөөдөр Улаанбаатар олон улсын XI дэх кино наадам "Ер бусын ертөнц" киногоор нээлтээ хийнэ. Дархадын хотгороор 90-ээд онд аялаж явсан Франц сэтгүүлчийн бодит түүхээс сэдэвлэсэн Монгол бөөгийн тухай уг кино 2019 оны Венецийн кино наадмын Venice Days - Giornate deli Autori хэсэгт сонгогдож дэлхийн нээлтээ хийсэн бол Улаанбаатар олон улсын XI кино наадам Улаанбаатар олон улсын XI кино наадам Ulaanbaatar Int Film Fest -д Монгол дах нээлтээ хийх гэж байна. Франц, Бельги, Монголын 60 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, Францын найруулагч Фабиен Бэртод Fabienne Berthaud найруулжээ.Киноны гол дүрүүдэд дэлхийн 50 топ эмэгтэй кино жүжигчдийн 1 гэгддэг Бельгийн жүжигчин Cécile de France болон Монголын кино урлагийн од Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав нар тоглосон бол Монгол талын гүйцэтгэх продюсерээр "Guru Media" продюсер Ц.Ариунаа ажилласан байна.

“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

Энэ жил үзэгчдэд хүрэх зарим киног танилцуулъя.

Систем сүйтгэгч

Найруулагч Нора Фингшайдын анхны найруулсан бүтээл болох "Систем сүйтгэгч" нь сэтгэл зүй, оюун санааны нарийн судалгааг өвөрмөц мэдрэг, бодитой үзүүлсэн сэтгэл хөдөлгөм кино юм. Уг кино нь 2019 оны Берлины ОУКН-ын Альфред Бауэрын Шагнал-мөнгөн баавгай хүртсэн, тус наадмын уралдаант хэсэгт "Алтан Баавгай" тэргүүн шагналд өрсөлдсөн. 92 дахь Академийн шагнал- Оскарт гадаадын шилдэг кино төрөлд Герман улсаас нэр дэвшиж байгаа. 2018 оны Ле Арк Кино Наадмын “Өрнөж буй Бүтээл” шагнал хүртсэн.

Үйл явдлын товч: Бенни охин балчир боловч хэцүү аюултай. Тэр хаана ч орсон ямагт хөөгддөг. 9 настай, хагас зэрлэг энэ охиныг хүүхдийн халамжийнхан “систем сүйтгэгч” гэж нэрлэх боловч охинд өөрчлөгдье гэсэн хүсэл огтхон ч байхгүй. Бяцхан Бенни ганцхан хүсэлтэй тэр бол гэртээ харьж ээжтэйгээ л байх. Түүний ээж Бианка хүртэл охиноосоо айна. Хүүхдийн халамжийн төвийн Хатагтай Бафани охиныг байнгын хаягтай болгохыг их хичээнэ. Тэрээр уурыг нь барьж сургах гэж тусгай багш Мишаг хөлслөн охиныг сургуульд нь байх хугацаанд хамт байлгахаар болно. Хонгилын үзүүрт найдварын оч үсэрнэ. Бусад хүмүүс тусалж чадаагүй зүйлийг Миша чадах болов уу?

Шимэгч 

Бун Жун У 31 насандаа “Хуцдаг нохой хүн урдаггүй” (Barking Dogs Never Bite, 2000) нэрт бараан комеди төрлийн киногоор найруулагчийн анхны гараагаа эхэлж байсан бол ижил төрөл жанрын “Parasite” киногоор 19 жилийн дараа найруулагчийн замналын оргилдоо хүрч буй нь сонин тохиолдол. “The Parasite” кино нь каннын дээд шагнал Алтан дал мод авсан бүтээлүүдээс одоогоор олон улсын зах зээлд хамгийн их ашиг олоод буй бүтээлээр тодроод байна. Кино урлагийн үнэ цэнэ, үзэгчдийн таашаалд хүрэх эрэлттэй чанарын аль алийг нь эл “Шимэгч” өөртөө агуулсан бололтой.

Рокетмэн

"Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн уг кино 2019 оны тавдугаар сард нээлтээ хийсэн юм. Rotten Tomatoes дээрээс 89%-ийн үнэлгээ авсан. Дэлхийн алдарт уран бүтээлч Элтон Жоны амьдралыг харуулах тус киноны гол дүрийг Тэрон Эгертон бүтээсэн юм. Дуу хөгжимд дуртай хүн бүр энэ киног сонирхон үзээрэй. 

Цав цагаан өдөр

Каннын ОУКН-ын Луис Родерер Сангийн Залуу Од Шагналт, Шүүмжлэгчдийн Долоо Хоногийн Тэргүүн Байрт нэр дэвшсэн уг бүтээл Исландын кино урлагийн орчин цагийн нэгэн шинэ төлөөлөл юм. 

Товч танилцуулга: Исландын нэгэн арал дээр амьдардаг хуучин цагдаагийн ажилтан Ингимундур эхнэрээ машины ослоос болж алдана. Хүнд хэцүү бүхэн ард хоцорч хараахан амжаагүй байтал тэр эхнэрээ өөр хүнтэй байсан байж магадгүй гэх бодолд автах бөгөөд тэр нь цааш үргэлжилсээр аюултай, учир нь олдохгүй үйл явдлууд өрнөх болно.

Энэ сарын 18-нд "Улаанбаатар" кино форумын хоёр дах өдөр "Кино дууссаны хойно" кино түгээх маркетинг стратегийн тухай хэлэлцүүлгийг 14.00 цагаас "Тэнгис" кино театрт болно.

“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

Сэдвүүд : #Кино, театр  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”
Н.Хулан: Шинэ туршилт бүр намайг бүтэлгүйтлээс айдаггүй болгосон
Буриадын зурагчин монгол охины зургаар тэргүүлжээ
Шинэ жилээр санал болгох 10 кино
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-01-16)

16 цагийн өмнө өмнө

ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААС ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАГ АВЧ, ҮЙЛЧЛҮҮЛНЭ

16 цагийн өмнө өмнө

Лос Анжелес Лейкэрс улирлын 11 дэх хожлоо байгууллаа

18 цагийн өмнө өмнө

Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ

18 цагийн өмнө өмнө

Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна

19 цагийн өмнө өмнө

Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

20 цагийн өмнө өмнө

Өмнөговь аймгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

20 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Өргөжүүлсэн тандалтад хамрагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн

21 цагийн өмнө өмнө

Онцгойгийн алба хаагчид “Старекс” автомашиныг бүрэн тоноглож, дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ

21 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

21 цагийн өмнө өмнө

Өдөртөө 16-18 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Туваан: АН-ын өмнөх даргад биш шинэ даргад тамгаа хүлээлгэж өгнө

1 өдрийн өмнө өмнө

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас "Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн" гэж хариуцлага тооцож байгаагүй

1 өдрийн өмнө өмнө

“Pfizer” вакцин тариулсан 23 хүн нас баржээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэн Симмонс трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Доха Мастерс 2021 тэмцээний цэвэр ялалтуудын бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Монгол эрдэмтэд эдгэрсэн иргэнд дархлаа тогтсон эсэхийг шинжлэх оношлуур бүтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа ХҮН-ын даргаасаа бууж, Т.Доржхандыг сонгожээ

1 өдрийн өмнө өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртсэн бичлэг

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

1 өдрийн өмнө өмнө

Шинжилгээний цаг авах заавар

1 өдрийн өмнө өмнө

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

1 өдрийн өмнө өмнө

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна

1 өдрийн өмнө өмнө

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

1 өдрийн өмнө өмнө

Дуудлага худалдаагаар борлуулах азын дугааруудыг зарлажээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

“Сахилгын хорооны гишүүдийг УИХ томилсноор шүүх засаглал хараат болно”

САНАЛ БОЛГОХ
2021-01-10 өмнө

М.Уранцэцэг Гинессийн номонд бичигджээ

2021-01-11 өмнө

Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ

2021-01-11 өмнө

НИЙСЛЭЛЭЭС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2021-01-13 өмнө

Б.Энх-Амгалан: Аж ахуй эрхэлж байсныхаа оронд хөлсний ажилчин болсон нь дээр юм байна

2021-01-13 өмнө

Сиксерс нэмэлт цагт Хитийг буулгаж авлаа

2021-01-11 өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртлээ

2021-01-11 өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү

2021-01-13 өмнө

Жеймс Харден: Гэвч нөхцөл байдал буруугаар эргэчихээд байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

УЕПГ: С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажил үргэлжилж байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

2021-01-11 өмнө

“Доха Мастерс 2021” эхний өдөр манай улсаас хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

2021-01-11 өмнө

Ё.Басхүү В хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Ан Баултай барилдана

2021-01-13 өмнө

Хакүхо М.Даваажаргал эдгэрч эмнэлгээс гарчээ

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

2021-01-11 өмнө

Г.Хэрлэн С хэсгийг тэргүүллээ

2021-01-13 өмнө

Г.Алтанабагана торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

ХСҮТ мэс засалд ашиглах өндөр үнэтэй хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авах шийдвэрээ цуцаллаа

2021-01-11 өмнө

Ё.Басхүү торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Арам Григорянтай барилдана

2021-01-11 өмнө

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдаваа: Ардчилсан намд түр зуурын үл ойлголцол л үүсээд байна

2021-01-13 өмнө

Өнөөдөр Дохагийн дэвжээнд манай улсаас хоёр тамирчин барилдана

2021-01-12 өмнө

Г.Одбаяр дэлхийн аварга Японы Соичи Хашимотод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сургуулийг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлсэн

2021-01-11 өмнө

Эрх баригчид хүсвэл зээлийн хүү буурч, өрх бүрд сая төгрөг очно

2021-01-13 өмнө

Вакцинд эхний ээлжинд хамрагдах хүмүүсийн судалгааг гаргаж байна

2021-01-12 өмнө

“Доха Мастерс 2021” тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас 5 бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

С.Баяраас зургаа, С.Баярцогтоос дөрвөн тэрбум төгрөгийг улсын орлого болгов

2021-01-12 өмнө

Б.Ганхайч тэмцээнээ өндөрлүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах