УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд хоёр жилийн хорих ял оноолоо.
Түүнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх“ гэмт хэргийг үйлдсэн, мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тоосон аж. Тиймээс Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хүчиндэх“ гэмт хэрэгт 1 жил 4 сар, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон.
Тэгвэл түүнд оноосон ял хөнгөдсөнийг олон нийт шүүмжилж байна. Арга ч үгүй шүү дээ. Нэг хүнийг хүчиндэж, дахин нэг хүнд хүч хэрэглэхийг завдсан нь нотлогдчихоод байхад жирийн дэглэмтэй хорих ангид хоёрхон жилийн ял эдлүүлнэ хэмээн шийтгэх нь зүгээр тавиад явуулснаас ер ялгаа алга.
Тэгээд жирийн нэгэн иргэн биш, төрийн түшээ хүн. УИХ-ын гишүүн гэх том “сэтэртэй” байхдаа ийм хэрэгт холбогдсон шүү дээ. Өөр улсад бол ийм хэрэг хийсэн хүнээ зарим нь цаазалж, зарим нь өөрсдөө ухамсраараа уучлалт гуйж ажлаа өгөөд хуулийн өмнө хариуцлагаа хүлээдэг. Гэтэл манайд хоёрын хоёр давтан хэрэгтэй ийм хүнд хоёрхон жилийн ял өгөх ч гэж дээ.
Түүнийг намын “ах нар” нь хаацайлаад толгойг нь илчихэв үү гэж хардах сэтгэл төрж байна. Угаасаа түүний ард намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын тэргүүтэй ах нар байдгийг хүмүүс гадарлана. Тэд ах дүүсийн журмаа бодоод Д.Гантулгыг шийтгэсэн дүр эсгээд, толгойг нь илээд л өнгөрлөө дөө.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.