“Баячууд л машин уна”. Нийслэлийн удирдлагууд нэртэйгээр нь ийм уриалга гаргачихаач. Түгжрэлийг бууруулаад өгөөч, түгжрэл их байна гэхээр машинтай хүн бүрийн эрхэнд халдаж, хахаж хавчих бүхий л боломжийг эрэлхийлж эхлэв бололтой, манай дарга нар.
Тодруулбал, дугаарын хязгаарлалт гээчийг гаргаж ирээд, хувийн машинтай иргэд долоо хоногийн нэг өдөр автомашинаа унах боломжийг нь хаагаад удаж байна. Гэтэл саяхан энэ хязгаарлалтаа долоо хоногийн хоёр өдөр болгоно хэмээн иргэдийг бухимдуулж, тэдний эсэргүүцэлтэй тулгарснаар Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан уг саналыг дэмжихгүй буцаасан.
Гэвч өчигдөрхөн НИТХ-ын 29 дүгээр ээлжит хурлаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс автозам ашигласны төлбөр авах журам”-ыг шинэчлэх нэрийдлээр автозам ашигласны төлбөрийг шууд тав дахин нэмэгдүүлчихлээ. Нийслэлчүүдийн эрхэнд дэндүү бүдүүлгээр халдаж байна.
Мэдээж үүнээс цугласан мөнгөөр автозамаа засна, шинэ зам тавих байдлаар нийслэлд хөрөнгө оруулалт хийнэ хэмээх уран сайхан ярьж байгаа ч цаагуураа жолооч нарыг хавчиж шахах зорилгоор түгжрэлийг бууруулах гарц хэмээн харж байгаа байх.
Түгжрэлийг ингэж бууруулахгүй ээ, дарга нараа. Шинэ шинэлэг зүйлийг хийхэд мэдээж цаг хугацаа шаардлагатай. Урт хугацаандаа ч гэсэн хотоо тэлэх, метро, давхар зам тавих зэргээр шийдэж болно шүү дээ. Манайхаас жижигхэн газар нутагтай улс зөв бодлого, төлөвлөгөөтэй ажиллаад, улсаа зөв хөгжүүлээд, замын түгжрэл гээчийг мэдрэхгүй сайхан амьдраад болоод л байна шүү. Мэдээж иргэддээ дарамт шахалтгүй, иргэд нь стресс бухимдалгүй шүү дээ.
Гэтэл яагаад манайд эсрэгээрээ юм л бол шууд иргэдийнхээ халаас руу өнгийж, тэднийхээ тав гурван төгрөгтэй харьцаж байдаг юм бэ. Түгжрэлийг бууруулах, зам засах төсөв бүрдүүлэх арга үүнээс өөр үнэхээр алга уу. Эсвэл та нарын сэтгэж харж чадах нь л ердөө энэ үү.
Нийслэлчүүд хүлцэнгүй тулдаа өнөөдрийг хүртэл хэлсэн, хийсэн, баталсан бүгдийг чинь тэвчиж, хүлээн зөвшөөрч ирсэн. Одоо иргэд тэгэх болов уу. Өчигдрийн гаргасан шийдвэрийг чинь эсэргүүцэж автомашинтай жагсаал хийе гэсэн уриалгууд цахим сүлжээнд цөөнгүй харагдаж байна. Тэдний зөв. Тэд эрхийнхээ төлөө жагсах хэрэгтэй. Хэдий хүртэл хүлцэнгүй ноомой байх гэж...
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.