Б.Саранчимэг СӨХ-ны Дээд зөвлөлийг удирдана

Б.Саранчимэг СӨХ-ны Дээд зөвлөлийг удирдана
СӨХ-ны Дээд зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг томилогджээ. Тэрбээр өчигдөр томилогдсон юм байна.
 
УИХ-ын гишүүн асан Д.Арвины удирдаж байсан тус байгууллага байнга хэл аманд өртдөг. Иргэдийн эрхийг зөрчиж, мөнгө завшдаг хэмээн буруутгагддаг тус байгууллагыг татан буулгах асуудлаар шүүхэд хүртэл хандаж байсан. Харин сүүлийн үед СӨХ-г төр хариуцах асуудал яригдаж байна.
 
Ямартай ч тус байгууллага шинэ удирдлагатай боллоо. Б.Саранчимэг гишүүнийг хэрхэн ажиллах, СӨХ гэх мөнгө хүүлэгч байгууллагыг яаж өөрчлөгдөхийг олон нийт хүлээж буй.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.