“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн” боллоо /ФОТО/

“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн” боллоо /ФОТО/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд анх удаа зохион байгууллаа.
 
Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, төрийн байгууллагын 121  төлөөлөл, төрийн бус 77 байгууллага, судлаачдын төлөөлөл, дүүргийн хороодын 152 төлөөлөл, нийт   880  төлөөлөгч оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргалаа.
 
Уг зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Нэгд, Шүүх, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хамгийн гол ажил бол  хуулийг тэгш хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, иргэн хүний эрх ашгийг хамгаалах гэсэн гол үйл ажиллагаа байдаг. Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн үгээс та бүхэнд хүргэе.
 
Архангай аймгийн Хайрхан сумын иргэн, Монгол Улсын гавьяат малчин О.Дорж гэдэг хүн ингэж хэлсэн байна. “Би 70 гаруй настай. Анхан шатны шүүх хурлаар 4 удаа, давж заалдах шатны хурлаар 3 удаа, хяналтын шатны хурлаар 2 удаа орлоо. Анх дарга нарын эсрэг заргалдана гэхэд сэтгэлд багтахгүй байлаа. Ойр тойрны хүмүүс ч та ингэх хэрэг байна уу гэж байлаа. Одоо би шүүх хуулийг шударгаар биелүүлж, эрх мэдлээ хэтрүүлдэг задарсан дарга нараас ядарсан иргэдээ хамгаалдаг гэдгийг ойлгож мэдэрлээ. Шүүхийн шинэчлэл цаг үеэ олж, түмний эрх ашгийн төлөө зөв сайхан хэрэгжиж байгааг би бахархалтайгаар мэдлээ” гэж хэлсэн байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.