АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн Орон нутгийнм сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох аймаг, дүүрэг, сумдын засаг дарга нарын томилгоо хэт удааширч байна гэж тус намын бүлгээс үзэж байгаа аж.

Мөн АН-ын бодлого хөтөлбөрийн дэмжиж, итгэл хүлээлгэсэн Сүхбаатар аймаг болон АН ялалт байгуулсан нийт 104 сумаас 12 сумын Засаг даргыг томилоогүй, 16 сумын Засаг даргыг хууль бусаар томилж, хууль зөрчиж байгаа нь сум, орон нутаг удирдлагагүй эзгүйрч, төв суурин газрын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, ард иргэд, малчид тариаланчдын өмнө тулгамдаж буй асуудлууд шийдлээ хүлээсээр байгааг сануулжээ.

Иймд асуудалд улстөржилгүй хандаж, төрийн тасралтгүй ажиллагааг урьтал болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг биелүүлж, орон нутгийн удирдлагын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, нэн даруй хариу мэдэгдэхийг шаардсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.