Монгол Улс сансрын хиймэл дагуултай боллоо /ФОТО/

Монгол Улс сансрын хиймэл дагуултай боллоо /ФОТО/
Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” хиймэл дагуултай боллоо. Тодруулбал,  ABS-2A хиймэл дагуулыг “Mонголсат-1” нэрээр тамгалан тунхаглах ажиллагаа өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болов.
 
“MONGOLSAT-1” нь хиймэл дагуул нь өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд өнөөдрөөс манай улс ашиглаж эхлэх юм.12x27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг ашиглан Монгол Улсын хэмжээнд олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг онцгой хямд үнээр авах, зарим тохиолдолд үнэгүй  авах боломж бүрдэнэ.
 
Энэхүү түүхэн үйл явдлын ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.
 
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 онд Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудын эхлэл болгож ойрын болон дунд хугацаанд улсынхаа нийт хэрэгцээ шаардлагыг хангасан багтаамж, хүчин чадал бүхий “Монголсат-1” хиймэл дагуултай  боллоо. Энэ боломжийг бий болгон өгч байгаа олон улсын хиймэл дагуулын бизнес, зах зээлийн тэргүүлэгч ABS, “Монголсат Нетворкс” компанийн хамт олон, тухайн компанийн хөрөнгө оруулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Монголсат-1” нь сансрын холбооны технологийн үйлчилгээ, үнэ тарифыг олон улсын жишгээс маш илүү хямд үнээр аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд хүргэх бололцоог олголоо” гэв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.