Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан хүндээ хүрч үйлчилж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан хүндээ хүрч үйлчилж байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр  Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нийгмийн даатгал. нийгмийн халамж, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүлэн үйл ажиллагаагаа сурталчлан таниулахад оршиж буй юм.

Өдөрлөгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд оролцож дараах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Үүнд:

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Ажил хайж буй иргэдийг бүртгэх 
  • Нээлттэй ажлын байрыг танилцуулах
  • Тохирох ажлын байранд зуучлах 
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүргэх
  • Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг сурталчлах
  • Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах, зөвлөгөө өгөх
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим карт олгох

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомж, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сурталчлан таниулах
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээх, зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Сайн дурын даатгалын шимтгэл төлөлт, баталгаажуулалт хийх
  • Тэтгэвэр тогтоолт, олголтын талаарх зөвлөгөө өгөх
  • Хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлэх
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.