МҮЭХ-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

МҮЭХ-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагаас бүрдсэн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тавдугаар сарын 1-нд болсон МҮЭХ-ны тайван жагсаалд сайд Н.Номтойбаяр Засгийн газрыг төлөөлж оролцохдоо хэлэлцээрийн ширээнд урьсан нь энэ уулзалт юм.

МҮЭХ-ны төлөөллүүд гурван сарын өмнө баталсан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгасан зорилт, заалтууд хэрэгжилтийн тухай саналаа хэлсэн. Мөн тэтгэврийн нас, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Бид нар хэлэлцээрийг эргэн авч үзэх бүрэн боломж байна гэж үзэж байна. Татварын асуудлаар бид нар бүгдийг нь эсэргүүцээгүй 4-5 татварыг манай зүгээс дэмжиж байгаа. Ялангуяа тамхи болон согтууруулах ундааны онцгой албан татвар" хэмээж байв.

Сайд Н.Номтойбаяр та бүхний тавьж буй саналуудыг Засгийн газар хүлээн авч, шийдвэрлэх бүрэн боломжтой. Үүний тулд та бүхний хамтын ажиллагаа чухал гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн энэ сарын 12-нд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлэгт МҮЭХ-ны төлөөлөл байх зайлшгүй шаардлагатай тул оролцохыг урьсан юм. Мөн 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын өргөтгөсөн хэлэлцүүлэгт ч МҮЭХ-ноос саналаа тусгаж, хамтран ажиллахыг хүслээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.