Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн зээлийн асуудлыг шийдэх нь

Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн зээлийн асуудлыг шийдэх нь

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан товлогддог. Өнөөдөр ч уламжлал ёсоор Засгийн газрын ээлжит хуралдаан болж 10 асуудал хэлэлцэхээр товложээ. Хуралдаан 15.00 цагаас эхлэх юм байна.

Өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Экспорт-импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассиоциаци хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүд  гэсэн зээл, тусламжтай холбоотой асуудлыг хэлэлцэх аж.

Түүнчлэн, 2015 онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдсэн. Одоог болтол энэ зээлийг Монгол Улс авч ашиглаагүй байгаа. Тэгвэл энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх аж. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай асуудлаас гадна УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газарт чиглэл өгөх тухай хуулийн төслийг Хуульзүйн сайд С.Бямбацогт өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх аж.

Мөн Монгол-Хятадын хуралдааны зөвлөлийн дүнг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулах бол Эрчим хүчний зарим үйлдвэрийн аюулгүй найдвартай үйл ажиллагааг хангах талаар П.Ганхүү, Хөрөнгө гаргах тухай асуудлыг Зам тээврийн сайд Д.Ганбат нар тус тус хэлэлцүүлэхээр оруулж ирсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.