С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэжээ

С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэжээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтжээ.

Ингэснээр парламентад суудалтай улс төрийн гурван намаас гурван нэр дэвшигч хуулийн хүрээнд нэр дэвших эрхээ авлаа.

Энэ асуудлаар СЕХ-ноос 16.00 цагт хэвлэлийн хурал зарласан бөгөөд нэр дэвшигч нарын үнэмлэхийг гардуулж өгөх юм байна. Хуулийн хугацаандаа амжиж нэр дэвшигчдээ тодруулсан чадлаа. Харин сонгуулийн сурталчилгаа сонгууль болохоос 20 хоногийн өмнө буюу ирэх зургадугаар сарын 05-наас албан ёсоор эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.