МАХН: Сонгуулийн мөнгөө ард түмнээс босгоно

МАХН: Сонгуулийн мөнгөө ард түмнээс босгоно

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатар болон тус намын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүс “Зууны мэдээ” сонины үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд МАХН албан ёсоор сонгуульд оролцох болсныг хэвлэлийнхэнд албан ёсоор мэдэгдэж байна гэв. Хэдийгээр Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоосой гэх ард түмний хүсэл байсан ч МАНАН-ийн төрийн явуулга нэр дэвшүүлсэнгүй.

Тиймээс нам дотроо бид ярилцаад Монголын төлөө гэсэн сэтгэлтэй С.Ганбаатарыг нэр дэвшүүллээ хэмээн дэд дарга Ц.Оюунбаатар мэдэгдлээ. Харин МАХН-ын нэрийг “түрээсэлж” өрсөлдөхөөр болсон С.Ганбаатар “Өнгөрсөн хугацаанд олигархиудтай тэмцэж байхад хамгаалж байсан иргэддээ болон сэтгүүлчид та бүхэнд баярлалаа. МАХН ард түмний бас ардчилалтай гэдгээ харууллаа. Монголын ард түмний эрх ашгийг хамгаалдаг нам юм байна. Өидэнд төлөвлөгөө байгаа.

Үндсэн хуулийн төсөлтэй нам. Хамгийн гол нь МАНАН-ийн оройд байгаа бүлэглэлүүдийг зайлуулж, ард түмэн төрийн эрх мэдлээ буцааж авахын тулд бид зүтгэнэ. Өнгөрсөн хугацаанд бидний нүдэн дээр дээрэм хийсэн МАНАН-г сонгох уу эсвэл ирж байгаа цагийг сонгох уу гэдэг хоёр сонголт байгаа” гэлээ. Мөн 10 тэрбум төгрөгийн хаанаас босгох талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “ард түмнээсээ босгоно” гэсэн хариулт өглөө. Гэхдээ нам мөнгө шаардаагүй. Сонгуульд зардал хэрэгтэй. Энэ мөнгийг л гаргах юм. Тэр мөнгийг ард түмнээсээ гаргахаа нэр дэвшигч өөрөө хэлсэн гэв. С.Ганбаатар нэр дэвшигчийг О.Баасанхүү дэмжихгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар нэр дэвшигч "Бид найзууд. Гэнэтийн шийдвэр байсан учраас гайхсан байх" гэсэн хариулт өгөв. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.