Чуулганы хуралдаан завсарлалаа

Чуулганы хуралдаан завсарлалаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Харин гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй, хууль санаачлагачдаа буцлаа.
 
Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан юм. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд бүрэн оролцоогүй учир хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд "УИХ Засгийн газрын гишүүдийг хүлээж суудаг газар биш. Асуудлаа хэлэлцүүлэх үед Засгийн газрын гишүүд бүгдээрээ байх ёстой" гэгдийг анхааруулав. 
 
Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.