Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Эрх баригч МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаанаа хэлэлцэж, зарим нэгэн хүнд хариуцлага тооцох талаар аль хэдийнэ яриад эхэлжээ.  

Тэдний ялагдлын хамгийн том шалтгаан нь 60 тэрбумын бичлэг, УИХ-д олонх болсныхоо дараа мэргэжлийн бус Засгийн газар байгуулсан, татвар нэмсэн, басхүү хамгийн залуу гишүүнийг тойрсон дуулиан шуугиан билээ. Тэгвэл  ялагдалд голлох үүрэг гүйцэтгэсэн гэх НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор намын зарим гишүүд нэгдэж эхэлсэн байна. 

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгчдийн зарим нь түүнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Ямартай ч, МАН-д хөдөлгөөн өрнөж, сонгуулийн ялагдалд голлох үүрэг гүйцэтгэсэн зарим нөхдөөс хариуцлага нэхэх бололтой. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.