БХЯ-ны ерөнхий хянагч томилогджээ

БХЯ-ны ерөнхий хянагч томилогджээ

Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар  тус яамны ерөнхий хянагч хэмээх албан тушаалд хурандаа Б.Коля томилогдсон байна. Уг албан тушаалыг өмнө түүний дотны анд хошууч генерал З.Болдбаатар  хашиж байсан юм. Зэвсэгт хүчнийхэн эл томилгоонд сэтгэл дундуур байгаа  гэнэ. Учир нь  хошууч генерал З.Болдбаатар  хурандаа  Б.Коляг бодвол яамандаа өндөр албан хашиж байсан ажлын туршлагатайн дээр  академи төгссөн нэгэн аж.  

Үүнээс гадна хурандаа Б.Коля нь  насны хувьд тэтгэвэртээ суух хэдийнэ болсон юм байх.  Зэвсэгт хүчнийхний түүнд дургүйцэж байгаа өөр нэг шалтгаан нь тэрбээр  хоёр охиноо   ЗХ-ний шугамаар БНХАУ, ОХУ-д  цэргийн боловсрол эзэмшүүлсэн бөгөөд бага хүү нь мөн ЗХ-ний шугамаар Япон улсад  сургуульд яваад сургуулиа орхисон байна. Ийм боломжийг хурандаа бүхэн эдэлдэггүй билээ. 

Мөн түүнчлэн өнгөрсөн хавар мөнгөний асуудалд холбогдож, АТГ-т шалгуулж байсан талаар өгүүлцгээсэн.   Энэ мэтээс үзэхэд мань хурандаа бригадын генерал  цол хүртэхийн тулд сайдынхаа хөлд суун дотны андаа жийсэн байж мэдэх нь.  

Г. Хасбаатар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.