Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр гэж хэн бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, орон тооны бус зөвлөхүүдээ томилжээ. Тэдний нэг нь Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цогтжаргалын Ууганбаяр. Ц.Ууганбаяр нь 2008 оны наймдугаар сараас 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн.
 
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Ууганбаяр нь улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шинэ залуу үеийн төлөөлөл бөгөөд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Юнайтед Прожектc Корпорейшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэгч "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн ТУЗ-ийн дарга юм байна.
 
Дашрамд дурьдахад, шинээр томилогдсон зөвлөх нь гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНХАУ болон ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Нэг зам - нэг бүс” хөтөлбөрийг өөрийн орныг төлөөлөн голлон хариуцах, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллахаар яригдаж байгаа гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.