У.Хүрэлсүхийн төлөөлөгч хэвлэлийнхэнд хандлаа

У.Хүрэлсүхийн төлөөлөгч хэвлэлийнхэнд хандлаа

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар хэвлэлд мэдээлэл өгсөн. Улмаар энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх хэргийн үйл явцын талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Тодруулбал, АТГ “Шадар сайд У.Хүрэлсүх зохион байгууллалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэлээ.

Тэгвэл АТГ-ын тус мэдэгдэлтэй холбогдуулан шадар сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч мөн 16:00 цагт “Live conference center”-т хэвлэлийн бага хурал зарласан байна. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Б.Даваа 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.