Ж.Энхбаяр сайд болохгүй гэжээ

Ж.Энхбаяр сайд болохгүй гэжээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг шинээр байгуулагдах Засгийн газарт Шадар сайд эс бөгөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдох болов уу хэмээж баэйсан юм. Гэвч тэрбээр  энэ удаад   Засгийн газарт  орж ажиллахгүй гэдгээ  журмын нөхөддөө албан ёсоор мэдэгдсэн гэнэ.  Уул нь түүнд Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг санал болгосон  аж.  

Бор шувуудын жиргэж буйгаар мань хүн  УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихийн тулд ийм алхмыг хийж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр,  Ж.Энхбаяр гишүүний алсыг харсан бодол зөв байхыг үгүйсгэхгүй.  Үнэндээ тэр үед хэний нэр цэвэр байна тэр хүнд л сонгогч олон итгэл хүлээлгэх нь гарцаагүй.  Тэгээд ч шинээр байгуулагдах Засгийн газрыг ард түмэн тоглоомын Засгийн газар хэмээн үзэж байгаа юм.

  Б. Билгүүн-Очир

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.