Зарим яам, агентлагт өөрчлөлт орохгүй

 Зарим яам, агентлагт өөрчлөлт орохгүй

 МАН-ын бага хурал ойртох тусам  шинээр байгуулагдах Засгийн газрын талаар янз бүрийн  мэдээлэл саарал ордны хонгилоор ниссээр. Зах зухаас нь хүргэхэд,өчигдөрхөн л МАН доторхи бүлэг, фракцууд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад  УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын нэрийг дэвшүүлэх тухайд санал нэгдэж байсан бол өнөө өглөө асуудал өөрөөр эргэж байгаа сурагтай.   “Мэргэжлийн” Засгийн газрыг унахад хүчин зүтгэл гаргасан 31 гишүүний үгийг сонсч, тэдэнтэй асуудлыг хамтарч шийдэхгүй бол нэрийг нь дэвшүүлсэн хүн бүхнийг эсэргүүцэнэ  гэдгээ нөхдүүд илэрхийлээд байгаа сурагтай.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй залуучууд  У. Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох ёстой хүн хэмээцгээж байгаа төдийгүй энэ тохиолдолд зарим яам, тамгын газрын бүтцэд гар хүрэхгүй хэвээр үлдээнэ гэж байгаа гэнэ. Юутай ч   Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, хөгжлийн яам,  ХААХҮЯ, Гадаад харилцааны яамны сайд нарыг хөдөлгөхгүйн дээр Гадаадын иргэн харьяат, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарыг хөдөлгөхгүй байх тохироог хийж байгаа бололтой.

 Б.Билгүүн-Очир

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.