МУ-ын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн дүнг олон нийт өгчээ

 МУ-ын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн дүнг олон нийт өгчээ

Энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулсан.  УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар ийнхүү Мэргэжлийн Засгийн газар огцорсон юм. Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн ярианы цөм болоод байна. Нээрээ л Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох вэ, хэн байвал зохих бэ.

Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн ярианы цөм болоод байна. Нээрээ л Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох вэ, хэн байвал зохих бэ.  

 Тэгвэл 30 дахь Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар юм. Ж.Энхбаяр Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Д.Хянхярваа нарын нэр ч Ерөнхий сайдын таамагт явж байна. Гэхдээ ганцхан хүн л 30 дахь Ерөнхий сайд болно. Тэгвэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ нэгэн сонирхолтой судалгаа явуулахад бүгд нэг адил үр дүн гарчээ. 

Тэгвэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ нэгэн сонирхолтой судалгаа явуулахад бүгд нэг адил үр дүн гарчээ. 

Тухайлбал манай CHUHAL.MN сайт 7 хоногийн хугацаатай Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд таны бодлоор хэн бэ? А. У.Хүрэлсүх, Е. Ж.Энхбаяр, В.Ц.Нямдорж, Б.С.Бямбацогт, Г.Ч.Хүрэлбаатар, Д.Д.Хаянхярваа гэсэн судалгаа явуулсан юм. Судалгаанд нийт 59928 хүн санал өгч оролцсон байна. /2017.09.18 өглөөний 08:50 минут/.  Үүнээс санал асуулгад оролцсон нийт хүний 24.8 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болно гэсэн дүн гарчээ. Харин Е. Ж.Энхбаяр 20.9 хувиар  удаалсан бол Ц.Нямдорж 16.0 хувь, С.Бямбацогт 15.8 хувь, Ч.Хүрэлбаатар 15.8 хувь, Д.Хаянхярваа 6.8 хувийг тус тус авсан байна.Манай энэхүү санал асуулгад 60 мянга орчим хүн оролцсон байна.  Хэр барагийн судалгаанд энэ хэмжээний олон хүн оролцсон тохиолдол ховор байдаг. Үүнээс харахад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь харагдаж байна

Time.mn сайт дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох хэрэгтэй вэ? гэсэн санал асуулга явуулсан байна. Энэхүү санал асуулгад У.Хүрэлсүх Н.Энхболд, Ц.Нямдорж, С.Баяр, Ж.Энхбаяр нарын хүмүүсийн нэр дэвшсэн байна.  Санал асуулгад оролцогчдын 52 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар томилох хэрэгтэй гэсэн дүн гарсан байна. Улмаар Н.Энхболд, Ц.Нямдорж нар тус тусдаа 20 хувийг саналыг авчээ. Харин С.Баяр 6 хувийн, Ж.Энхбаяр 3 хувийн санал авсан судалгаа гарсан байна.

Мэдээллийн сайтуудын явуулсан санал асуулгаас гадна хувь хүмүүс цахим хуудастаа 30 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулга явуулсан байна. Тухайлбал Сэтгүүлч Урантогтохын явуулсан санал асуулгыг харвал.  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэнийг дэмжих вэ? гэсэн санал асуулга явсан байна. Уг судалгаанд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхболд, гурван хүн нэр дэвшжээ. Судалгаанд оролцогчдын 70  хувь нь Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн санал өгсөн байна.  Улмаар Ц.Нямдорж 14 хувь,  Н.Энхболд 16 хувийн санал авсан байна.

Жиргээч Батка: Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэсэн санал асуулга явсан байна. Уг судалгаанд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын дөрвөн хүн нэр дэвшжээ. Судалгаанд оролцогчдын 51 хувь хувь нь Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн санал өгсөн байна.  Удаах байрт Ц.Нямдорж 18 хувь, Ч.Хүрэлбаатар 17 хувь, Н.Энхболд 14 хувийн санал авсан байна.

Харин С1 телевизийн сэтгүүлч Тэгшээгийн явуулсан санал асуулгад 1081 хүн оролцсон байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 49 хувь нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж санал өгчээ. Энэ дүнгээс харахад  санал асуулгын хувь хэмжээний харьцаа хөл зөрүүтэй байгаа нь харагдаж байна

Ийнхүү дээрх  судалгаанаас харахад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн дүнг олон нийт өгсөн байна. Ямартай ч энэхүү судалгаануудын үр дүн 30 дахь Ерөнхий сайд хэн байвал илүү тохирох вэ гэдгийг харуулж байна гэхэд болно.  Дашрамд дуулгахад энэ долоо хоног гэхэд МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдын асуудал хэлэлцэж нэгдсэн байр сууринд хүрэх болов уу гэсэн чигтэй байгаа.

Д.Нэргүй

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.