Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөллөө

Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөллөө

НИТХ-ын ын XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгчид үг хэллээ.  Төлөөлөгч Э.Бат-Үүл “Албан  тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа Ц.Сандуй нөхдөдөө буруу өгч болохгүй. НИТХ бол улстөрөөс ангид байгууллага.” Гэсэн бол НИТХ-ын дарга Ц.Сандуй  “Нийслэлийн МАН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д нь ялагдал хүлээсэн учир улс төрийн хариуцлага хүлээж байгаа юм” хэмээлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Сонгуультай холбоотойгоор 7 дүүрэгт ялагдсан учраас нийслэлийн МАН-ын даргаа өгч байна гэлээ. Тэгвэл НИТХ-ын даргын албаа өгөх нь ямар учиртай вэ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм. Адилхан л хотыг хариуцсан дарга. Тиймээс НИТХ-ын дарга ажлаа өгч байгаа нь “60 тэрбум”-ын асуудалтай холбоотой.  МАН эрүүл, тулхтай, зарчимтай нам юм бол ярих битгий хэл бодох ч ёсгүй. Мафийн бүтцийг бүгдээрээ мэднэ. Төрийн албан тушаалыг худалдаж аваад, хууль, хяналтын байгууллага өөрийн хүнээ шургуулдаг. Тиймээс л Ц.Сандуй дарга 60 тэрбумын асуудлаас биш өөр асуудлаар ажлаа өгч байна гэлээ. Тэгвэл МАН-д “60 тэрбум”-ын асуудал наадсан хэвээр байгаа юм байна” хэмээлээ.

Ингээд төлөөлөгчид үг хэлсний дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх тухай санал хураалт явуулав. Төлөөлөгчдийн 82 хувийн саналаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөв. 

Дараагаар нь НИТХ-ын даргад нэр дэвших төлөөлөгчдийг хэлэлцэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.