МАН-ын Бага хурал хаалттай болно

МАН-ын Бага хурал хаалттай болно

 Ч.Чулуунцэцэг

  .   Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын  Бага хурал маргааш өглөө Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдахаар болсон байна . Одоогийн байдлаар  шинээр байгуулагдах  Засгийн газрыг  хэн тэргүүлэх бол гэх асуудал хэн хүний сонирхлыг татсан хэвээр.  Засгийн газар огцорсон даруйд  У. Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч. Хүрэлбаатар  нарын нэр дуулдаж эхэлсэн бөгөөд  нам доторхи бүлэг фракцууд ч энэ дөрвөн хүн дээр хуваагдаж байсан юм. Гэвч  өнгөрсөн пүрэв гаригт  намын удирдах зөвлөлийн гишүүн  Ө.Энхтүвшин  Ерөнхий сайдад нэрээ албан ёсоор дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Төрийн саарал ордноор тэнүүчлэн нисэх бор шувуудын жиргээгээр  Ө.Энхтүвшин  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох нь бараг л тодорхой болоод байгаа гэнэ. Тэрбээр  МАН-д нөлөө бүхий хотын болоод У.Хүрэлсүх, Сү.Батболдын фракцтай тохиролцож чадсан гэх яриа  байна. Дашрамд өгүүлэхэд, Бага хуралд 315  төлөөлөгч оролцохоо мэдэгджээ. Эд 2015 оны МАН-ын XYII  Их хурлаас   сонгогдсон гишүүд юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.