МАН-ыг МАН хэвээр нь үлдээх эсэхийг Бага хурлын 330 гишүүн шийднэ

МАН-ыг МАН хэвээр нь үлдээх эсэхийг Бага хурлын 330 гишүүн шийднэ

МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Энэ Бага хурлаас ямар шийдвэр гарахыг олон нийт анхааралтайажиглаж байх шиг байна. Ингэх нь зүй ёсны хэрэг юм. МАН бол Монгол төрийн эрхийг барьж буй. Тиймээс тэд ямаршийдвэр гаргахаас Монгол Улсын, монголчуудын амьдрал хамаарна.

Энэ намд сүүлийн хэдэн сарын турш юу юу ч болоод өнгөрөв дөө. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёрхуваагдаад баахан дайтав. Ингэсээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газраа унагааж авсан. Засгийнгазар огцорсноос хойш задрал нь улам явагдаж, өнөөдөр хэд ч салаад байгаа юм, бүү мэд.

Одоо энэ намынханд хэн Ерөнхий сайд болж, хэн хэнийг сайдаар томилох нь чухал байгаа мэт харагдаж байна.

Ийм үйл явц өрнөж байгаа учраас олон нийт ч ингэж хараад эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн энэ өдрүүдэд болжбайгаад ийм дүгнэлт хийж байгаа хэрэг биш байх. Учир нь МАН-ынхан Монголын улс төрийн түүхэнд байгаагүй мөнч олон явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмэнд харуулсан даа. Ялангуяа цахим сүлжээнд бие биерүүгээ дайрсан, доромжилсон мэдээ, нийтлэл замаа алдсан.

Энэ хооронд МАН-ын Удирдах зөвлөл хэд хэд хуралдлаа. Хамгийн сүүлийнхийг эс тооцвол өөр хоорондоо элдвийнүгс шидэлцсэн тааруухан маягийн хурлууд болсон байна. Бас УИХ дахь МАН-ын бүлэг урьд хожид байгаагүйгээрхэрэлдэж хуралддаг болсон. МАН-ын Удирдах зөвлөлийн хийгээд УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын протоколнийтийн хүртээл болох юм бол нэлээд хошин шог, эсвэл эмгэнэлт драм маягийн юмыг ард түмэн олж үзэх бололтойюм.

Уг нь энэ намынхан ийм жижиг улс төр хийх учиргүй юм. МАН бол түүхтэй. Бүр арвин түүхтэй нам юм. Тэртээ 1921оноос хойшх Монголын түүхийг бүтээлцсэн нам. Ямар сайндаа соц нийгмийн үед “...Энхрий хайрт нам, засаг” гэсэнхэлц шахам үг гарах вэ дээ. 1990-ээд оныг хүртэлх бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг энэнамтай холбохоос өөр аргагүй. Хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөх үнэн бол энэ юм. АН-ынхан ч тэнгэрээсбууж ирсэн улс биш. “Нам, засаг”-ийн үед л хүмүүжиж, боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсодоогийн АН-ыг удирдаж байдаг.

Ардчилсан хувьсгалаас хойш ч шинэ маягаар зохион байгуулагдсан МАН засгийн эрхийг салалгүй барилцсаарирсэн. 1990-ээд оны  шилжилтийн үед энэ нам  ч бас өөрчлөлтийг хийж, улмаар 2000 оны УИХ-ын сонгуулиарүнэмлэхүй олон 72 суудлыг авч байлаа. Тэр үед МАН-ын дарга Н.Энхбаяр байв. Түүнээс хойшх сонгуульд ялсан,бас ялагдсан. Унасан ч УИХ-ын хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Ингэж явсаар 2016 оныУИХ-ын сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудлыг авсан. МАН-ын даргаар М.Энхболд ажиллажбайсан.

Ийн 100 шахам жилийн түүхийн алдаа, оноо нь Монгол Улсынхтай хамт байдаг нам бол МАН. Тэр хэрээрээ МАН-дөөрийн үнэт зүйл, сахилга дэг журам, үзэл баримтлал бий. Өнгөрсөн хугацаанд тус намын нэг цул эв нэгдэлтэйбайж ирсэн зарчим бол намын дүрмээ шат шатанд хатуу чанга мөрдүүлдэгт л байсан байдаг. Өөрөөр хэлбэл,намаасаа урвасан, намынхаа эсрэг, нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдолд хариуцлага тооцдог дүрэмтэйгэсэн үг.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшх МАН дахь улс төрийн үйл явцыг харвал энэ сонгуулиар намынхаа нэрдэвшигчийн эсрэг ажилласан тохиолдол нэг биш нилээн хэд байгаа бололтой юм. Ингэхээр намынхаа дүрэмжурмын дагуу энэ удаагийн Бага хурлаараа хариуцлагын асуудлыг хөндөж таарах байх.

Ер нь МАН-ын Бага хурал бол  тус намын Их хурлаас төлөөлөн сонгогддог удирдах дээд байгууллага нь юм. МАНБага хурлаараа л улс төрийн чухал шийдвэрүүдийг гаргасаар ирсэн туршлагатай. Энэ удаад ч урьд урьдынхаасилүү түүхэн шийдвэрийг гаргах үүрэг МАН-ын Бага хурлын 330 гишүүнд оногдож байгаа юм. Учир нь өнгөрсөн хоёрсар гаруйн хугацаанд явагдсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдалд цэг тавих учиртай.

Яг үнэндээ энэ зэргийн асуудал МАН-ын хувьд нэг их сүйдтэй зүйл биш байх. Хэдхэн хүний зөрчлөөс болж 100жилийн түүхтэй нам дампуурна гэж юу байхав. Гэхдээ энэ бол сануулга гэдгийг мартаж болохгүй. МАН хэзээнээсзангидсан гар шиг атгалцаж явсан уламжлалаа, дүрмээ санах ёстой. Тиймээс үүнийг хэвээр үлдээх шийдвэрийгМАН-ын Бага хурлын 330 гишүүн гаргах нээ гээд байгаа юм.

Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ. Түүн лүгээ төрийн эрхийг баригч МАН хэрхэхийг ард түмэн анхааралтай ажиж байгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.