МАН-ын бага хурал хойшиллоо

МАН-ын бага хурал хойшиллоо

Өчигдөр үдээс хойш цаг нь товлогдсон МАН-ын ээлжит бага хурал хойшилж 12 цагаас эхлэх тухай зарыг намын хэвлэл мэдээллийн албанаас түгээлээ. Цаг хойшлогдсон тухайд өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурал  нэгдсэн шийдэлд хүрээгүйтэй холбоотой аж. 

Ямартай ч Тусгаар тогтнолын ордонд намын бага хурлын гишүүд хэд хэдээрээ бөөгнөрч, хэнийг дэмжих талаар өөр өрсдийн байр суурийг илэрхийлцгээн санал солилцоцгоож байна. Тэгэхээр намын Удирдах зөвлөлийн хурал ч эхлээгүй гэсэн үг.

Б.Билгүүн-Очир
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.