Ч. Хүрэлбаатар: У.Хүрэлсүхийг дэмжинэ

Ч. Хүрэлбаатар: У.Хүрэлсүхийг дэмжинэ

МАН-ын Бага хурлын цаг хэдийгээр хойшлогдсон ч Удирдах зөвлөл хийгээд Бага хурлын гишүүд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшин өрсөлдөхөөр болсон У.Хүрэлсүхийг дэмжихээр санал нэгдэж буй бололтой. 

Ямартай ч Ерөнхий сайдад нэр нь яригдаж, олон хүний дэмжлэгийг аваад байсан  УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар  Монгол Улсын шадар сайдын үүрэг гүйцэтгэгч  У.Хүрэлсүхийг  дэмжинэ гэдгээ мэдэгдэв. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,  эрчим хүчний дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Гантулга нар  У. Хүрэлсүхийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

 Б.Билгүүн-Очир

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.