Оффшор дахь 4,5 сая долларын мөрөөр АТГ оржээ

Оффшор дахь 4,5 сая долларын мөрөөр АТГ оржээ

Ерөнхийлөгч Х.Баттулга одоогоос тав хоногийн өмнө буюу /09.20/-нд мэдээлэл хийсэн. Тус мэдээллийн үеэр “Оффшор бүстэй холбоотой 49 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгөө Монголд оруулж ирэх уриалгыг Ерөнхийлөгч болсныхоо дараахан зарласан. Тодорхой хугацаагаар ууч сэтгэлээр хандаж байгаа.

Хуульгүй байсан учраас тодорхой мөнгөн хөрөнгө нуусан байсан бол 49 хоногтоо оруулж ирэх юм бол уучилъя гэсэн утгатай сануулга байгаа юм. Энэ хугацаа өнгөрсөн. Үүн дээр Авлигатай тэмцэх газар ажиллах ёстой” хэмээн хэлсэн. Тэгвэл өнөөдөр АТГ энэ асуудалд хариулт өглөө.  АТГ сар бүрийн 25-нд хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг бөгөөд тус хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Оффшор данстангуудын мөнгийг оруулж ирэхгүй байна гэдэг Ерөнхийлөгчийн шүүмжлэлт өртөөд байсан АТГ нийтдээ 23 иргэнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэдгээ хурлын үеэр мэдээллээ. Оффшор дансанд байгаа, монголоос гарсан мөнгөний талаар төрийн бус байгууллагууд, зарим иргэд янз бүрийн тоог мэдээлдэг. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, одоогоор оффшор дансанд байгаа 4,5 сая ам.долларыг АТГ олж тогтоосон гэдэг мэдээлэл байна. Цаашлаад оффшор дансанд байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэж болзошгүй гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.