Шинэ сайдуудад АТГ "онц" дүн тавьжээ

Шинэ сайдуудад  АТГ

МАН-ынхан сайдад нэр дэвшигчдээ эцэстэн тодруулаад байгаа. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм. Тэгвэл АТГ-аас томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.

Одоо харин Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.