У.Хүрэлсүхийн танхим ирэх мягмар, лхагва гарагт бүрдэх нь

У.Хүрэлсүхийн танхим ирэх мягмар, лхагва гарагт бүрдэх нь

У.Хүрэлсүхийн танхимын 15 сайдыг өргөн барьж, АТГ-аас эрх ашгийн зөрчилтэй эсэхийг асуусан байна. АТГ хариуг дор нь өгсөн бөгөөд бүгд эрх ашгийн зөрчилгүй гэсэн хариу өгчээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай тул хариуг хүлээж байгаа аж. Өнөөдөр баасан гараг, ингэхдээ үдээс хойш болж байгаа тул ирэх нэг дэхэд хариу өгөх бололтой. Тэгээд ч АН-ынхан гэгээн цаган өдрөөр сайд нараа томилоё гэж буй. Тэгэхээр ирэх нэг дэхэд Ерөнхийлөгч хариу өгвөл сайн нарын асуудал байнгын хорогоор орж, мягмар эсвэл лхагва гарагт чуулганаар орж бүрдэх бололтой.

Шинэ Засгийн газрын:

  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Шадар сайдад Ө.Энхтүвшин
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  • Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан нэр дэвшиж байгаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.