О.Баасанхүү Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцлээ

О.Баасанхүү Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайдад нэр дэвшигчид тодорсонтой холбогдуулан байр сууриа илэрхийлж буй нь энэ аж.

Эрхэм гишүүн МАН засгаа тэр чигээр нь “давхар дээл”-тэй бүрдүүлж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж буйгаа онцоллоо. Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, 'Bank of China'-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж, УИХ-аар хэлэлцэх байсан ч түр царцаасан байгаа. Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байна гэлээ. 

Түүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын 76 гишүүн дотор хоёр иргэншилтэй хүмүүс байж болзошгүй байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон  Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт албан ёсоор хандана” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.