Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдаж магадгүй нь

 Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдаж магадгүй нь

Манай Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг эхлүүлж байгаа юм.

Энэ аяныг эхлүүлж байгаагаа Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү мэдээлэл, сурталчилгааны аян нь монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн шат дараатай арга хэмжээний нэг хэсэг бөгөөд уг аяны хүрээнд олон нийтэд мэдээллийг бодитой, нээлттэй хүргэх ажлууд хийгдэнэ.

АНУ-д зорчиж буй манай иргэд тус улсын хууль тогтоомжийг нь чанд мөрдөн хариуцлагатай аялаж, визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдал арилбал Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах нөхцөл бодитоор бүрдэнэ гэдгийг олон нийтэд ойлгуулах нь энэ сурталчилгааны аяны үндсэн зорилго юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.