76 дотор давхар иргэншилтэй хүн байгаа гэж үү

  76 дотор давхар иргэншилтэй хүн байгаа гэж үү

Эрхэм гишүүн О.Баасанхүү "Би ТЕГ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг явуулна. Манай 76 гишүүд дотор давхар иргэншилтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Офшор бүсэд хөрөнгө оруулалт хийж, тэр орных нь иргэншлийг авчихдаг. Хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улсууд байна. Тийм учраас энэ асуудлыг шалгаж, олон нийтэд зарла. Монгол Улсын иргэн л УИХ-ын гишүүн байх ёстой” гэлээ.

Эрхэм гишүүн УИХ-ын 76 дотор давхар иргэншилтэй хүн байгаа эсэхийг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газар болон Ерөнхийлөгч, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэлээ. Хариуцлагатай байх ёстой УИХ-ын гишүүн хүн ингэж хэлж байгаа болохоор парламент дотор давхар иргэншилтэй хүн байна гэсэн үг болж байна уу хэмээн хүмүүс ярьж байна.

Эрхэм гишүүнд ямар нэгэн баримт, үгүй ядаж нэг сэжиг байж байж ингэж хэлэх учиртай байх. Гэхдээ урьд өмнө энэ тухай юу ч хэлж байгаагүй, ярьж байгаагүй учраас түүний хэлсэн энэ үг олон хүнд эргэлзэл төрүүлж байгаа юм. Ямартаа ч УИХ дотор оффшор бүсэд бүртгэлтэй төдийгүй мөнгө хөрөнгөө байршуулсан хүн нэлээд хэд байгаа нь түүний хэлснээр давхар иргэншилтэй байх магадлалтай байхыг үгүйсгэмгүй. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.